• Холбоо барих +976-7000-7630
  • Email info@ietpolytech.edu.mn

Богино хугацааны сургалт.

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Мэргэжлийн сургалт гэж тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх, давтан сургах, дадлагажуулах, хөдөлмөрийн болон харилцааны соёл төлөвшүүлэх, аж ахуй эрхлэх мэдлэг олгох үйл ажиллгаа юм.

Тус сургуульд богино хугацааны сургалт нь дараах хэлбэрээр зохион байгуулагддаг. 

  

 

1.    Мэргэжлийн ур чадвар олгох сургалт

Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд шаардагдах нэгж буюу бүлэг ажилбарыг гүйцэтгэх арга барил, техник, технологийн анхан шатны мэдлэг, чадвар, дадлыг тодорхой ажил мэргэжлийн чадамжийн хүрээнд эзэмшүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дадлагажуулахад чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох сургалт юм.

2.    Чадамжийн модулийн сургалт

Хувь хүн, албан байгууллагын хэрэгцээнээс хамааран сургалтын тодорхой чадамжийг сонгон суралцан, тухайн түвшний мэдлэг, ур чадвар, дадал эзэмшүүлэх сургалт юм. Энэ нь дээрх мэргэжлийн чадамжийн хүрээнд болон дараах нэмэлт сургалтуудаар явуулна.

 

3.    ААН, байгууллагын захиалгат сургалт

Дээрх мэргэжлүүдийн хүрээнд тухайн ААН, байгууллагын хэрэгцээ, захиалгын дагуу сургалтын хөтөлбөрийг боловсруулан онол болон дадлагын сургалтыг зохион байгуулна. Энэхүү сургалт нь сургууль дээр болон ажлын байранд явагдах боломжтой.


 

4.    Мэргэшүүлэх сургалт

Мэргэшил гэж тодорхой мэргэжлийн хүрээнд ажил гүйцэтгэхэд шаардагдах, мэргэжлийн мэдлэг, чадвар, дадлын түвшинг хэлнэ.

5.    Ур чадварын түвшин тогтоох

Үйлдвэрлэл, аж ахуйн нэгж дээр олон жил ажилласан ажилтнууд болон байгууллагуудын ажилтнуудын өмнөх мэдлэгийг үнэлэж, ур чадварын түшин тогтоон, үнэлгээ, дүгнэлт хийнэ

 

 

Шинэчлэгдсэн зураг

 
БАЙРШИЛ
Улаанбаатар 16081, Баянгол дүүрэг,           10-р хороолол, 5-р хороо, Энхтайваны     өргөн чөлөө - 90, 210526 ш/х- 389
ВЕБСАЙТ: www.ietpolytech.edu.mn  ФАКС: 7000-7631
ТЕЛЕФОН: 7000-7630                               И-МЭЙЛ ХАЯГ: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Search