• Холбоо барих +976-7000-7630
  • Email info@ietpolytech.edu.mn

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Барилга угсралтын мужааны Мэргэжлийн болон Техникийн ангиудын, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх түр сургалтаар суралцагсдын  мэргэжлийн мэдлэг, ур чадвар олгоход чиглэгдсэн стандартын шаардлага хангасан дадлагын сургалтын орчин бүрдсэн. Нэг ээлжиндээ 12 – 15 суралцагч дадлага хийх боломжтой.

Дадлагын газрыг үндсэн 3 хэсэг болгон хуваадаг.

  • 1.      Онолын сургалтын хэсэг – 2-р давхарт байрлана. Онол, зураг төсөл зохиох, тооцооллын сургалт  явуулдаг.
  • 2.      Механикжсан цех – Сургалт үйлдвэрлэлийн зориулалттай бүх төрлийн суурь машинуудаар иж бүрэн тоноглогдсон.
  • 3.      Гар ажиллагааны буюу угсралтын ажлын хэсэг – Суралцагсад гар, гар цахилгаан  багажаар ажиллах буюу барилгын хийц , эдлэл , бүтээгдэхүүнүүдийн эд ангиудыг  хооронд нь холбож угсрах ажил гүйцэтгэхэд  зориулагдсан.

Дадлагын газар нь чадамжид суурилсан сургалт явуулахад зориулагдсан сургалтын техник хэрэгсэл, хэрэглэгдэхүүн, зөвлөмж гарын авлага, үзүүлэн таниулах төрөл бүрийн материалууд, эд материал, бусад шаардлагатай хэрэгслүүдээр бүрэн тоноглогдсон. Суралцагч нэг бүрийн ажиллах ажлын байр , багаж , туслах хэрэгсэл орчин нөхцлөөр  бүрэн хангагдсан.

2012 оноос дадлагын газрыг шинэчлэх хөрөнгө оруулалт хийгдсэн,  2014 оноос одоог хүртэл ГОУХАН тэй хамтран ажиллаж сургалтанд зориулагдсан  техник тоног  төхөөрөмж, хэрэгслийн шинэчлэл, түүхий эд материалын дэмжлэг үзүүлдэг.   

 

 Барилгын мужааны ажлын байранд шаардагдах суурь босгох, шал тавих, хана,хучилт, дээвэр, хаалга , цонх, дотоод гадаад өнгөлгөө, заслын ажлууд болон тавилга хийцийн ажлууд гүйцэтгэх  тэдгээрийн онолын мэдлэг олгох , зураг төсөл, тооцооллын ажлыг боловсруулах үндсэн  ур чадвар бүхий мэргэжлийн  ажилтанг  бэлтгэн гаргахад  үйлчилгээний ажлаа чиглүүлж явуулж байна. 

 

 

 

Шинэчлэгдсэн зураг

 
БАЙРШИЛ
Улаанбаатар 16081, Баянгол дүүрэг,           10-р хороолол, 5-р хороо, Энхтайваны     өргөн чөлөө - 90, 210526 ш/х- 389
ВЕБСАЙТ: www.ietpolytech.edu.mn  ФАКС: 7000-7631
ТЕЛЕФОН: 7000-7630                               И-МЭЙЛ ХАЯГ: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Search