• Холбоо барих +976-7000-7630
  • Email info@ietpolytech.edu.mn

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Чадамжийн төв нь мужааны Мэргэжлийн болон Техникийн ангиудын  , мэргэжил дээшлүүлэх , мэргэшүүлэх түр сургалтаар суралцагсад , сургуулийн ба үндэсний, дэлхийн ур чадварын уралдаанд бэлдэгчдийн   мэргэжлийн мэдлэг , ур чадварыг дээшлүүлэх , хөгжүүлэхэд чиглэгдсэн  ТТПК , ГОУХАН хамтын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан , сургалтын орчны шаардлага  дадлагын сургалтын газар болно. Ээлжиндээ 12 – 14 дадлагажигч  дадлага, бэлтгэл сургуулилт  хийх боломжтой.

Орчныг үндсэн 5  хэсэгт  хуваадаг.

1.      Онол, төсөл гүйцэтгэх  сургалтын хэсэг – 2-р давхарт байрлана. Онол, зураг төсөл зохиох, тооцооллын үйл ажиллагаа  явуулдаг.

2.      Өнгөлгөөний кабин – Материалын гадаргуун өнгөлгөөний боловсруулалт хийх зориулалттай. Зүлгүүрийн 2 төрлийн  суурь машинууд , бусад хэрэгслээр тоноглогдсон.

3.      Будлагын кабин – Будгийн ажил хийхэд чиглэгдсэн. Хийн даралтаар будгийн ажил явуулахад зориулагдсан тоноглол хэрэгсэл, агааржуулах төхөөрөмж, бусад хэрэгслээр хангагдсан орчин болно.

4.     Ирлэгээний өрөө – Багаж хэрэгсэл, суурь машинуудын огтлох ирийг ирлэх, өрөмдөж нүхлэх, металл материалуудыг өнгөлөх ажлыг гүйцэтгэхэд зориулагдсан төрөл бүрийн ирлэх, өнгөлөх, өрөмдөх суурь машин, хэрэгслүүдээр хангагдсан орчинтой.

5.      Гар ажиллагаа,  угсралт, холболтын ажил явуулах ажлын байр  – Суралцагсад болон дадлагажигчид  гар, гар цахилгаан  багажаар ажиллах  материалуудыг хооронд нь наах ,хийц , эдлэл , бүтээгдэхүүнүүдийн эд ангиудыг  хооронд нь холбож угсрахад зориулагдсан олон төрлийн багаж, тоноглол, хэрэгсэл, бусад зүйлсээр хангагдсан орчин бүхий ажлын байруудтай болно.

 
 
 

 

 

Шинэчлэгдсэн зураг

 
БАЙРШИЛ
Улаанбаатар 16081, Баянгол дүүрэг,           10-р хороолол, 5-р хороо, Энхтайваны     өргөн чөлөө - 90, 210526 ш/х- 389
ВЕБСАЙТ: www.ietpolytech.edu.mn  ФАКС: 7000-7631
ТЕЛЕФОН: 7000-7630                               И-МЭЙЛ ХАЯГ: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Search