• Холбоо барих +976-7000-7630
  • Email info@ietpolytech.edu.mn

Хүнд машин механизмын дадлагын газар

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Тус дадлагын газар нь Хүнд машин механизмын оператор - 1жилийн ангийн оюутнууд ба богино хугацааны сургалтын сурагчдын Хүнд машин механизм жолоодох гол ур чадварыг олж авдаг симуляторын лаборатор юм.  Дадлагын газрыг үндсэн 2 хэсэг болгон хуваадаг.

1. Онолын сургалтын хэсэг нь танхимын дунд хэсэгт байрлана. Хүнд машин механизмын бүтэцтэй танилцах онолын хичээлүүд явуулдаг.

2.  Нэг ээлжиндээ 10-15 суралцагч дадлага хийх боломжтой 4 симулятор буюу экскаваторын симлог програмаар ажиллах 10 төрлийн ажлын хэсэг дээр биеэр хийж гүйцэтгэх ажлын хэсэг.

Суралцагсад газар шорооны ажлын машинуудын бүтэц ажиллах зарчимтай танилцаж, эд ангиудын бүтэц зохион байгуулалтыг танилцуулах материалуудаас мэдэж авна.

 Дадлагын газар нь чадамжид суурилсан сургалт явуулахад зориулагдсан сургалтын техник хэрэгсэл, хэрэглэгдэхүүн, зөвлөмж гарын авлага, Хувцас хэрэгсэлээ хадгалах шүүгээ, үзүүлэн таниулах төрөл бүрийн модель хийцүүдээр бүрэн тоноглогдсон юм.

Уул уурхай, барилга замын салбар эрчимтэй өсөж байгаа өнөө үед  дэд бүтцийн бүтээн байгуулалт, барилгын суурь ухах, авто зам, төмөр замын далан барих, уурхайд хөрс хуулах зэрэг газар шорооны ажилд ХММ-ын мэргэжлийн  оператор  бэлтгэн гаргахад,  сургалтын үйл ажиллагааг чиглүүлэн явуулж байна. 

Шинэчлэгдсэн зураг

 
БАЙРШИЛ
Улаанбаатар 16081, Баянгол дүүрэг,           10-р хороолол, 5-р хороо, Энхтайваны     өргөн чөлөө - 90, 210526 ш/х- 389
ВЕБСАЙТ: www.ietpolytech.edu.mn  ФАКС: 7000-7631
ТЕЛЕФОН: 7000-7630                               И-МЭЙЛ ХАЯГ: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Search