• Холбоо барих +976-7000-7630
  • Email info@ietpolytech.edu.mn

Сэтгэл судлал

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Сэтгэл зүйчид ямар тохиолдолд хандах вэ?

Танд сэтгэл зүйн тулгамдсан асуудалууд үүссэн үед сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээнд хамрагдана. Үүнд, түгшүүр, айдас, сэтгэцийн гэмтэл, сэтгэцийн гэмтэлийн дараах стресст эмгэг, сэтгэл гутрал, амиа хорлолт, хагацал, уй гашуу, хувь хүний стресс, хүчирхийлэл (гэр бүлийн, хосуудын, гудамж талбайн гэх мэт). Мөн, гэртээ ахмад настай эсвэл хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ асран халамжилдаг бол түүнээс үүдсэн стресс гэх мэт хүний амьдралд тохиох бүхий л асуудлуудын үед хандаж болно.

Мөн харилцаанд үүссэн бэрхшээлийн үед та сэтгэл зүйчид хандаж болно. Үүнд хосын, гэр бүлийн, хүүхэд, найз нөхөд, ажлын гэх мэт. Мөн, ажлын байран дах зөрчил, ажлын гүйцэтгэл, ажлын стресс гэх асуудлуудаар сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээнд хандаж болно.

Сэтгэл зүйн зөвлөгөө

Сэтгэл зүйн зөвлөгөө бол сэтгэцийн хувьд эрүүл боловч стресстэй, мухардалд орсон, амьдралынхаа хямралын үед яваа, гэр бүл-хосын харилцааны асуудалтай байгаа болон амьдралдаа илүү сайхан амьдрах замыг эрж хайж хүмүүст үзүүлдэг нэг төрлийн ярилцах засал юм. Энэ нь эмгэгийг эмчлэх гэхээс илүүтэйгээр сэтгэцийн эрүүл мэндийг дэмжихэд чиглэдэг. Сэтгэл зүйн зөвлөгөөний чиглэл нь психопатологоос илүүтэйгээр хувийн онцлог шалтгаан бөгөөд хувь хүний амьдралаас олдсон туршлага, ул мөр дээр төвлөрдөг. Өөрөөр хэлбэл, сэтгэл зүйч үйлчлүүлэгч нь санаа зовоосон зүйлсээ дахин олж харж, сайн сайхны мэдрэмжээ бүтээхэд анхаарна.

Сэтгэл засал

Сэтгэл засал нь сэтгэцийн эмгэг /түгшүүр, сэтгэл гутрал, гэмтлийн дараах стрессээс үүдэлтэй эмгэг гэх мэт/ болон зан үйлийн эмгэг /түрэмгий байдал, цочмог зан, хор хохирол учруулах үйлдэл гэх мэт/-тэй хүмүүст ярилцлага болон бусад аргаар нэгэн төрлйин эмчилгээ хийдэг. Энэ нь сэтгэл засалчийн заавар, зөвлөгөө, удирдлагын дагуу сэтгэц-зан үйлийн эмгэгийг өөрчилөхөд чиглэдэг. Сэтгэл заслын үед сэтгэл судлалын онол, сэтгэл заслын арга зүйд суурилсан хөтөлбөр гаргаж, өөрийн өвчнийг ухамсарлан ойлгох байдлыг нэмэгдүүлэх, тэнцвэртэй бус байдлыг өөрчлөх, сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдлыг арилгах, дахин сэдрэх байдлыг багасгахад  суралцагчид тусалдаг.

Шинэчлэгдсэн зураг

 
БАЙРШИЛ
Улаанбаатар 16081, Баянгол дүүрэг,           10-р хороолол, 5-р хороо, Энхтайваны     өргөн чөлөө - 90, 210526 ш/х- 389
ВЕБСАЙТ: www.ietpolytech.edu.mn  ФАКС: 7000-7631
ТЕЛЕФОН: 7000-7630                               И-МЭЙЛ ХАЯГ: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Search