• Холбоо барих +976-7000-7630
  • Email info@ietpolytech.edu.mn

“УР ЧАДВАР – ҮЙЛДВЭРЛЭЛД” ТӨСӨЛ ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ ДЭЭР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Монгол Улсад хэрэгжиж буй барилга, уул уурхайн салбарын төслүүдэд эрэлттэй байгаа техникийн болон мэргэжлийн ажиллах хүчийг чадваржуулах хүрээнд мэргэжилтэй ажилтныг сургах, хөгжүүлэх, нээлттэй ажлын байрны хүний нөөцийн бүрдүүлэлтэд хамруулах, тогтвортой ажлын байрыг дэмжих, мөн техник мэргэжлийн багш нарыг хөгжүүлэх зорилготой “Ур чадвар – Үйлдвэрлэлд” төсөлд Техник Технологийн Колитехник Коллежийн техникийн боловсролын салбарт суралцаж байгаа болон төгссөн нийт 44 оюутан хамрагдаж байна. 

Уг төсөлд хамрагдсанаар Уул уурхайн ашигт малтмалыг олборлон баяжуулж, дэлхийн зах зээлд гарган нэмүү өртөг бий болгон, Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан үйл ажиллагаагаа явуулж буй Оюутолгой ХХК болон туслан гүйцэтгэгч томоохон компаниудын тогтвортой ажлын байраар хангагдах бүрэн боломж нээгдэж байгаа юм. 

Төслийн хүрээнд явуулж буй сургалтыг Техник Технологийн Политехник Коллежийн Н.Отгон-Эрдэнэ, М.Бямбасүрэн, Б.Мягмардорж, Ч.Хишигтогтох багш нар удирдан зохион байгуулж байна. Төслийн гол санхүүжүүлэгчээр Жи Си Ар Монголиа ХХК, Oюутолгой ХХК, Сүбүтэй Майнинг Сервис ХХК, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл, үндсэн хэрэгжүүлэгчээр Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл ТББ тус тус ажиллаж байна.

Шинэчлэгдсэн зураг

 
БАЙРШИЛ
Улаанбаатар 16081, Баянгол дүүрэг,           10-р хороолол, 5-р хороо, Энхтайваны     өргөн чөлөө - 90, 210526 ш/х- 389
ВЕБСАЙТ: www.ietpolytech.edu.mn  ФАКС: 7000-7631
ТЕЛЕФОН: 7000-7630                               И-МЭЙЛ ХАЯГ: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Search