АЗИ, НОМХОН ДАЛАЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ

,

Сургуулийнхаа нийт багш, ажилчиддаа 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. 

Энэ өдөр та бүхэндээ баяртай мэдээ хүргэж байгаадаа таатай байна. Ази, Номхон далайн магадлан итгэмжлэл, гэрчилгээжүүлэх комисс /АППАК/ – ын шийдвэр гарч, Техник Технологийн Политехник Коллеж-д 2 жилийн хугацаатай магадлан итгэмжлэлийн гэрчилгээ олгосон байна. Энэ талаарх албан бичиг 2021 оны 8-р сарын 31-ний өдөр ирсэн бөгөөд агуулгыг товч танилцуулбал:  

АЗИ, НОМХОН ДАЛАЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ,

ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭХ КОМИСС

Ази, Номхон далайн магадлан итгэмжлэл, гэрчилгээжүүлэх комиссоос мэндчилгээ дэвшүүлье.

ТТПК нь Ази, Номхон далайн магадлан итгэмжлэл, гэрчилгээжүүлэх комиссын шаардлагын дагуу хоёр жил тутамд тайлан илгээсэнд талархал илэрхийлье. Тайланг судалж үзэхэд Комиссоос өгсөн зөвлөмжийг тасралтгүй хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай. Дээр дурьдсан зүйлийг харгалзан үзээд, 2021 оны 5-р сарын 6-аас 2023 оны 5-р сарын 5-ны хооронд магадлан итгэмжлэх гэрчилгээний эх хуулбарыг танай сургуульд илгээж байна. 

Баяр хүргэе. Комиссын зүгээс Танай сургуулийн чанар тасралтгүй сайжирна гэдэгт найдаж байна. гэжээ.

Сургуулийнхаа нийт багш, ажилчиддаа баяр хүргэхийн хамт улам их амжилт хүсье. 

Facebook