Дадлага хариуцсан багш нар хүүхдүүдээ эргэж, хариуцлагатай ажилладаг

Намрын улирлын уртын дадлагад суралцагчид маань ажилттай гарч байгаа бөгөөд манай сургуультай хамтын ажиллагаатай олон компаниуд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсээр байна. Энэ бүхэнд тухайн суралцагчийн чадвар, идэвхи санаачлага хамгийн их нөлөөлж байгаа бөгөөд дадлага хариуцсан багш нар маань голлох үүрэг хариуцлагатай ажилладаг.

Дадлага хариуцсан багш нарын хувьд хүүхдүүдээ дадлагад гарлаа гээд орхичихгүй, бүтэн 2 сарын хугацаанд байнга холбоотой байж, эргэж тойрч, дадлагын явцтай танилцаж ажилладаг. Тэд маань дадлагын газар хаана ч байсан хүүхдүүдээ заавал эргэдэг. Тухайлбал,

Авто зам гүүр барилгын ажилчин, замчин мэргэжлээр суралцаж буй АЗЗА 2,3-р ангийн 17 сурагч Авто зам барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг “Наранбулаг Хан” ХХК-ийн улсын төсвийн хөрөнгөөр барьж буй “Чингис хот – Бэрх чиглэлийн 50 км хатуу хучлагатай авто зам” төсөл дээр үйлдвэрлэлийн болон төгсөлтийн өмнөх дадлага хийж байна. Авто замын тэнхимээс дадлага удирдаж буй багш Б.Оюунсувд, тэнхимийн эрхлэгч С.Долгорсүрэн нар 2021-10-10-ны өдөр ажлын талбай дээр очиж сурагчдын дадлагын явцтай танилцаж сурагчдыг цар тахлаас өөрийгөө болон бусдыгаа хамгаалах, урьдчилан сэргийлэх, дадлага хийх явцад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахин хамгаалж ажиллах талаар заавар зөвлөгөө өгсөн байна.

Энэ мэт дадлага хариуцсан багш нар маань хариуцлагатай ажиллаж, дадлагад гарсан суралцагчид маань ихийг сурч мэдэж, хамтран ажилладаг компаниуд маань аюулгүй ажлын байраар хангаж өгч, зааж зааварлаж байгаад сургуулийн зүгээс талархалтай байна.

МЭДЛЭГ БҮР ҮНЭ ЦЭНТЭЙ.

Мэдээлэл бэлтгэсэн: Дэд бүтэц, хамтын ажиллагааны алба

Facebook