УР ЧАДВАРЫН УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын нэр хүндийг дээшлүүлэх, мужааны мэргэжлийн суралцагчдын ур чадварыг ахиулах, мэргэшүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, урамшуулах, дэмжих, тэдний ур чадварын түвшнийг олон улсын жишигт хүргэх замаар хөгжлийн чиг хандлага, мэргэжлийн чадвар чадамжийг тодорхойлон, 2022 онд БНХАУ-ын Шанхай хотод болох “Дэлхийн ур чадварын 46 дугаар тэмцээн”-нд оролцогчийг сонгон шалгаруулах зорилготой “МОНГОЛ УР ЧАДВАР-2021” МУЖААНЫ УР ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ улсын хэмжээний үйл ажиллаагаа амжилттай эхэллээ.

Нээлтийн ажиллагаанд ХНХЯ, Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаа, ХНХЯ, Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээ мэдээлэл аргазүйн төвийн дарга Ц.Батдорж, Мэргэжлийн боловсрол сургалтын түншлэл ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Ундармаа, Монголын Ой модны үйлдвэрүүдийн ассоциаци тэргүүн, Тэргүүн шүүгч Ц.Цогоо, Монгол улсын Зэвсэгт хүчний жанжин штабын Тэргүүн ахлагч Б.Гантөмөр, Мужааны Мэргэжлийн Зөвлөлийн гишүүд болон хамтран ажилладаг бизнесийн байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирсэн.

Техник технологийн политехникийн коллежийн оюутан Д.Нармандах нь Монгол ур чадвар-2014 оны тэргүүн байранд орж 2015 онд Бразил улсын Сан Пауло хотод зохион байгуулагдсан Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээний оролцогч, Н.Эрдэнэмөнх нь Монгол ур чадвар-2016 оны ялагч бөгөөд 2017 онд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод зохион байгуулагдсан Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээний оролцогч, Н.Батбуян нь 2018 оны Монгол ур чадвар тэмцээний ялагч бөгөөд 2019 онд Оросын холбооны улсын Казань хотод зохион байгуулагдсан Дэлхийн ур чадварын 45 дахь тэмцээний оролцогч гэсэн арвин амжилтыг үзүүлсэн.

2021 оны Мужааны ур чадварын үнэлгээнд Ховд Хөгжил ПК, Дархан Өргөө ПК, Техник технологийн ПК, Монгол Солонгос ПК, Завхан ПК, Баянхонгор ПК, Сэргээн засалтын үндэсний төв, Сүхбаатар МСҮТ, Хэнтий МСҮТ, Дорнод ПК зэрэг сургуулиас оюутан суралцагчид өрсөлдөж байна.

НИЙТ ОРОЛЦОГЧДОДОО АМЖИЛТ ХҮСЬЕ!

Facebook