СУРГУУЛИЙН ГАДНА ТОХИЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА

Сургуулийн зүгээс ногоон байгууламж, спорт цогцолбор, оюутны байр, хүртээмжтэй барилга байгууламжтай болох зорилгоор олон ажлыг төлөвлөөд эхнээсээ хэрэгжиж байна. Тухайлбал, саяхан бид оюутан залуусдаа зориулсан ногоон байгууламжийнхаа нээлтийг хийсэн бол энэ удаад сургуулийн гадна талбайд иж бүрэн зам засварын ажил хийж эхлээд байна.

Бүтээгчид төрүүлдэг болохоор сайхан юм. Учир нь сургуулийн мэргэжлийн багш нар маань зураг, төсөв, хэмжилт, хяналтаа хийгээд төгсөгч, суралцагч нар маань замаа бариад, хамтрагч байгууллагууд маань машин механизмаар хангаж, нэг баг болон хамтран ажиллаж бүтээн байгуулалтыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.

ТА БҮХЭНДЭЭ УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ.

Facebook