БАГШИЙГ МЭРГЭШҮҮЛЭХ, ДАВТАН СУРГАХ СУРГАЛТ “МУЖААНЫ ЧАДАМЖИЙН ТӨВ”-д АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

“Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол сургалт” төслийн хүрээнд багшийг мэргэшүүлэх, давтан сургах сургалт ТТПК-ийн дэргэдэх “Мужааны чадамжийн төв”-д амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тус төслийн гол зорилго нь барилга угсралтын мужааны мэргэжлийн багш нарыг мэргэшүүлэх, давтан сургах, суурь, дунд, ахисан түвшний сургалтын хөтөлбөр, багцыг түгээн дэлгэрүүлэх, зорилтот сургалт зохион байгуулах, агуулгыг цахим хэлбэрээр боловсруулахад оршино. Энэ удаагийн төсөл нь сургалтын 12 модулиар боловсруулагдсан багц хөтөлбөрөөс 3 модулийг цахим хэлбэрт оруулан боловсруулж багш нарт бие даан мэдлэг, ур чадвараа ахиулах боломжийг бүрдүүлснээрээ онцлог, давуу талтай юм.

Төслийн хүрээнд 8-р сард 2 модулиар анхны туршилт сургалтыг манай сургуулийн  “Мужааны чадамжийн төв”-д амжилттай зохион байгуулсан юм. Харин 2 дахь сургалтыг

2021.10.22-26-ны хооронд “СУУРЬ МАШИН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ДЭЭР АЖИЛЛАХ, МОДОН ШАТНЫ ТООЦОО ХИЙХ, ГҮЙЦЭТГЭХ” гэсэн 2 модулийн хүрээнд амжилттай зохион байгууллаа. Сургалтанд Монгол Улсын хэмжээний мужааны мэргэжлээр сургалт эрхэлдэг сургалтын байгууллагуудын төлөөлөл болсон 10 сургуулийн 12 багш хамрагдаж гэрчилгээгээ гардан авч, үнэтэй санал, зөвлөмжүүдээ өгч ажиллалаа.

Сургалтанд оролцсон багш болон сургалтыг эрхэлж явуулсан нийт багш нартаа баярлалаа.

Facebook