“ДЭЛХИЙН УР ЧАДВАР”-2022 ТЭМЦЭЭНД МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОХ ШИЛДГҮҮД ТОДРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“ДЭЛХИЙН УР ЧАДВАР”-2022 ТЭМЦЭЭНД МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОХ ШИЛДГҮҮД ТОДРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. 1950 оноос эхлэн зохион байгуулагдаж буй 70 жилийн түүхт Дэлхийн ур чадвар тэмцээний 46 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох оролцогчдоо тодрууллаа. Монгол улс 2014 онд Дэлхийн Ур Чадварын байгууллагын 69 дахь гишүүн орноор элсэн орсноос хойш 4 дахь удаагаа уг тэмцээнд оролцох гэж байна. Монгол ур чадвар 2021 тэмцээнийг 7 мэргэжлээр 2 үе шаттай зохион байгуулсан ба шилдгээр шалгарсан оролцогчид 2022 оны 10 дугаар сард БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдах тэмцээнд оролцох юм.Техник, технологийн политехник коллежийн суралцагч Ганхуяг овогтой Адъяадорж Сантехникч мэргэжлийн шилдэг оролцогчоор шалгарлаа. Г.Адьяадорж болон бэлтгэсэн багш нараараа бахархаж, талархал илэрхийлье. Манай сургуулийн шилдэг суралцагчид 2015 онд Бразил улсын Сан Паоло хотод зохион байгуулагдсан дэлхийн ур чадварын олон улсын тэмцээнд оролцож байсан ба түүний дараа 2017 онд АНЭУ-ын Абу Даби, 2019 онд ОХУ-ын Казаньд зохион байгуулагдсан тэмцээнүүдэд амжилттай оролцсон билээ. Амжилтын түүчээ үргэлжлэх болтугай

Facebook