2021 оны ажлаа дүгнэн, ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан багш, ажилтнаа тодрууллаа.

2021 оны ажлаа дүгнэн, ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан багш, ажилтнаа тодрууллаа.ЗАГ группийн “Шилдэг ажилтан”-аар ТТПК-ийн Цахилгаан электронкийн тэнхимийн эрхлэгч О.Чинбат тодров.”Оны шилдэг нэгжийн эрхлэгч”-ээр Аж ахуйн дарга А.Батмөнх шалгарч, өргөмжлөл, мөнгөн урамшууллаар шагнагдав.Мужааны багш Н.Батхүү Засгийн газрын “Тэргүүний барилгачин” хүндэт тэмдэгХоол үйлдвэрлэлийн багш С.Болормаа Засгийн газрын “Хүнс, хөнгөн үйлдвэр, хөдөө, аж ахуйн тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгБиеийн тамирын багш Д.Цэрэндулам Засгийн газрын “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр тус тус шагнагдав.ТТПК-ийн Захиргааны ажилтны ажлыг үнэлэх, дүгнэх журмын 4.2-т заасны дагуу ажлын үнэлгээгээр 87%-аас дээш үнэлэгдсэнЕрөнхий нягтлан бодогч Б.Чимэгмаа, Сургалтын хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын ахлах мэргэжилтэн Т.Отгон нарыг нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллаар шагнаж урамшуулав.ТТПК-ийн захирлын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 194 тоот тушаалын биелэлтийг ханган ажилласан Зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний багш Х.Тулга, Биеийн тамирын багш Д.Цэрэндулам, Цахилгааны багш С.Энхмэнд, Хоол үйлдврлэлийн багш С.Хулан, Автомашины багш Г.Халиунаа, Англи хэлний багш Я.Нямдулам, Гагнуурын багш Б.Хуншагай нарт мөнгөн урамшуулал олгов.Улам их амжилтыг хүсэн ерөөе.

Facebook