IET – МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯРЫГ БҮТЭЭЛЧ АЖЛААР УГТАЖ БАЙНА.

Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн хугацаат цэргийн 97 алба хаагчид тус сургуулийн барилгын өргөн мэргэжил, засал чимэглэлчин, барилгын мужаан, сантехникч, цахилгаанчин, гагнуурчин, хүнд машин механизмын засварчин, автомашины засварчин, өргөн тээвэрлэх тоног төхөөрөмжийн засварчин, компьютерийн оператор зэрэг мэргэжлүүдээр суралцаж мэргэжил эзэмшиж байгаа билээ.Энэхүү сургалтын онол, дадлагын хичээлийг тус сургуулийн мастер багш нар удирдан явуулж буй бөгөөд үйлдвэрлэлийн дадлага сургалтыг сургуулийн материаллаг баазыг түшиглэн хийж байна. Мэргэжлийн чадамж эзэмшихээс гадна төрөл бүрийн бүтээлч ажил хийх, мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ, оношилгоо, видео контент бүтээх зураг авалт, сургалтын орчин, үйлдвэрлэлтэй танилцах аялал, спорт, урлаг, соёл хүмүүжлийн үйл ажиллагаанд хамрагдаж байна. Мужааны мэргэжлийн дадлага, бүтээлч ажлаар багштайгаа хамтран хийсэн шагайн харвааны зурхайг Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч хурандаа Б.Дорждэрэмд хүлээлгэн өглөө.

Цэрэг сурагчид өөрсдийн хийсэн бүтээлээрээ бахархан эр цэргийн баяраа угтаж байна.

Facebook