Энэ удаа МУЖААНЫ ЧАДАМЖИЙН ТӨВ-н мэргэжил сурталчилах нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа.
Дараах үйл ажиллагааг онцлож байна.
- Монгол-Дархан мэргэжлийн хөтөлбөрийн нээлт боллоо. Нээлтэнд ТТПК-ийн удирдлагууд, Монгол Төрийн дархчуудын нэгдсэн холбооны тэргүүн, урчууд, багш, оюутан, суралцагч, ажил олгогчид оролцсон. Энэхүү үйл ажиллагаанд тус хөтөлбөрөөр суралцагчид үнэт эдлэл өнгөлөх, гагнах, хөөмөл, сүлжмэл бүтээгдэхүүн хийх зэргээр мэргэжлээ сурталчиллаа.
- ЕБС-ийн сурагчид ирж сургуультай танилцаж чадамжийн төвд өөрсдийн гараар бүтээл хийж урлалаа. /Утасны тавиур/Мөн сурагчдад сургуулийн танилцуулга, мэргэжил сонголтын талаар ажил мэргэжлийн бүлгийн зөвлөгөөг зохион байгууллаа.
- ”Барилгын Мужаан”-ы 1,2-р ангиудын дунд зохиогдсон “Ур-Чадвар 2022” тэмцээний шилдгүүдээ шалгарууллаа.Үйл ажиллагаанд ажил олгогч байгууллагын хүний нөөц, төлөөлөгч, төгсөгч, хөтөлбөрийн болон ЕБС-н суралцагчид, эцэг эхчүүдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн байна.
Зохион байгуулсан Чадамжийн төвийн болон хөтөлбөрийн багш, сургуулийн хамт олон, хамтрагч түнш байгууллагадаа баярлалаа.

















