“УНДНЫ УСЫГ ЦЭВЭРШҮҮЛЭХ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ” төсөл

Гадаад хамтын ажиллагааны хүрээнд сургуулийн кампусыг бүхэлд нь цэвэр усаар хангах “УНДНЫ УСЫГ ЦЭВЭРШҮҮЛЭХ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ” төслөөр ус хангамж, ус цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Тус инноваци шингэсэн төхөөрөмжийг Герман улсын Bau bilding international (Барилгын үйлдвэр дундын сургууль), Bmsr gmbh (ус цэвэршүүлэх халдваргүйжүүлэх тоног төхөрөөмж нийлүүлэгч компани) -ы инженер, багш, судлаачид зохион бүтээсэн. Төхөөрөмжийн хүчин чадал минутанд 160 литр усыг боловсруулж гаргах хүчин чадалтай юм.

Хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд ундны усны угсралт суурилуулалт хариуцсан инженер Stephan Scheiba, Төслийн удирдагч-ОУТ хариуцсан менежер Philipp Stefan, Бау билдинг сургуулийн онолын багш Thomas Kretschmar, Монголын талаас Цэнхэр Алт, Ногоон хэрэм усны үндэсний ассосиаци, ЗГХАгентлаг Усны газар, Монголын Усны Академи, БОАЖЯамны усны нөөцийн зөвлөл, Нийтийн аж ахуй хөгжлийн төв, Халаалт салхивч ХХКомпани, УСУГ, усны төв лаборатори, Ультра соник ХХК –ийн төлөөлөгч, сургуулийн төгсөгч, оюутан, аж ахуйн алба, сургуулийн удирдлагууд оролцлоо. Хүний эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны устай болоход дэмжлэг үзүүлсэн та нартаа талархал илэрхийлье.

#Ус_чандмань_эрдэнэ

Facebook