“Бүтээлч багш хөгжилд хөтөлнө уриатай” мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багшийг магистрын хөтөлбөрөөр бэлтгэх төсөл амжилттай хэрэгжиж байна.

#Бүтээлч_багш_хөгжилд_хөтөлнө_уриатай мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багшийг магистрын хөтөлбөрөөр бэлтгэх төсөл амжилттай хэрэгжиж байна.

Өнөөдөр тус хөтөлбөрийн профессорын баг, Германы хамтын ажиллагааны олон улсын нийгэмлэг-(GIZ) ТМБСТС төслийн төлөөлөл болон Боловсролын ерөнхий газрын багшийн асуудал хариуцсан мэргэжилтний бүрэлдэхүүнтэй зөвлөлдөх уулзалт боллоо.

Уулзалтаар 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл, шалгалт, үйл ажиллагааны төлөвлөлт, хөтөлбөрийн агуулга, оюутны судалгааны чиглэл зэргээр өргөн хүрээнд ярилцаж санал нэгдлээ.

Энэ жилийн элсэлтээр 70 гаруй бүртгүүлч бүртгүүлсэн бөгөөд сонгон шалгаруулалтаар 30 элсэгчид суралцах боломж олгох юм.

2022.09.14 өдөр.

Facebook