Олон улсын жишигт хүрсэн Багшийн хөгжлийн төвтэй боллоо.

Багш ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих боломжийг бий болгож, олон улсын жишигт нийцэх БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВийг Германы олон улсын хамтын Ажиллагааны Нийгэмлэг GIZ “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн дэмжлэгтэй шинэчлэн байгууллаа.

Тус төв нь багш ажлын байран дээрээ тасралтгүй хөгжихөд шаардлагатай тоног төхөөрөмж бүхий орчныг бүрдүүлж, ялангуяа орчин үед нэн шаардлагатай болоод байгаа багшийн мэдээлэл, холбоо, технологийн чадамжийг нэмэгдүүлэх, цахим сургалтын арга зүйн ашиглалтыг нэвтрүүлэхэд онцгой анхаарч ажиллах юм.

Түүнчилэн Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багшийг магистрын хөтөлбөрөөр бэлтгэхэд түшиц газар болно.

Бүтээлч багш хөгжилд хөтөлнө уриаг хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багшийг хөгжихөд томоохон дэмжлэгийг үзүүлж байгаа GIZ төслийн хамт олондоо гүн талархал илэрхийлье.

Facebook