ЧАДАМЖИЙН ТӨВИЙН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

“Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” (ТСТМБС) төслийн түнш 7 Чадамжийн төвийн чанарын үнэлгээний багийн гишүүдийг сургалтад хамруулж байна.

МБС-ын чанарын удирдлагын үндсэн зорилго нь сургуулийн чанарыг хөгжүүлэх, тогтмол баталгаажуулах ажлыг системтэйгээр зохион байгуулахад чиглэдэг. Сургууль болон сургалт хичээлийн чанарын талаар мэдээлэлтэй шийдвэр гаргахын тулд нотлох баримт (мэдээлэл, өгөгдөл) буюу чанарын шалгуур үзүүлэлтүүдийг бий болгож, түүний дагуу тогтмол үнэлгээ хийж, цаашид сайжруулах арга хэмжээнд тусган ашиглана. Тиймээс чанарын шалгуур үзүүлэлтүүдийг зөвхөн сургуулийн удирдлага төдийгүй багш нар болон сургалтын үйл ажиллагаанд оролцож буй бусад талууд ашиглах ёстой.

Сургалтаар Чадамжийн төвийн чанарын үнэлгээний шалгуурууд, Засаглал ба менежемент түүний үйл явцыг үнэлэх, Сургах, сурах үйл ажиллагаа, Суралцагчдад чиглэсэн үйлчилгээ, Дэмжих үйл явцууд болон хамтын ажиллагаа түншлэлийг үнэлэх зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлж дасгал ажиллах юм. Сургалтыг Монголын Чанарын Удирдлагын Зөвлөхүүдийн Холбооны гүйцэтгэх захирал болон зөвлөх нар удирдан явуулж байна.

ТСТМБС төслийн хүрээнд сургуулийн өөрийн болон хөндлөнгийн үнэлгээнд ашиглах чанарын шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулж, төсөл хэрэгжүүлж буй чадамжийн төвүүдэд ашиглаж эхэлсэн бөгөөд эдгээр шалгуур үзүүлэлтүүдийг бусад МБС-ын байгууллагууд нэвтрүүлэх бүрэн боломжтой.

“Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төслийг ХБНГУ-ын Эдийн засаг хамтын ажиллагаа хөгжлийн яамны даалгавраар, ХБНГУ, БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран GIZ хэрэгжүүлж байна.

***QUALITY ASSURANCE, ASSESSMENT TRAINING FOR CAPACITY DEVELOPMENT CENTRE (CDC)s

The 7 CDCs’ quality assurance team is participating in the Quality assurance, assessment training supported by the “Cooperative TVET” (cTVET) project.

The main purpose of quality management in TVET is to continuously improve the quality of school and training in systematic way. In order to assess correct and get fact and info that is useful, quality criteria is needed to be developed to assessed against on regular basis. It is important for everyone at the school from all level to be aware of the quality criteria and not limited to management.

In this training, CDC’s quality criteria, governance and management, training and learning activities, activities for students, cooperation and partnership topics are covered through lecture and discussion. Training is conducted by the Mongolian quality management consulting association director and advisor.

With the support of the cTVET project -the CDCs have developed quality criteria that can be used for internal and external assessment. It is possible to further disseminate this criteria knowledge to other TVET institutions.

Commissioned by the BMZ, the cTVET project is funded by the Governments of Germany, Korea and implemented by GIZ in close cooperation with Ministry of Education and Science.

#cTVET#TVET#ТСТМБС#Cooperative_TVET#Quality_TVET#Чанартай_МБС#түншлэлд_суурилсан_техникийн_болон_мэргэжлийн_боловсрол_сургалт

Facebook