ТУРКИЙН АРД ТҮМЭНД ТУСЛАХ АЯНД НЭГДЛЭЭ

#ТУРКИЙН_АРД_ТҮМЭНД_ТУСЛАХ_АЯНД НЭГДЛЭЭ.

Техник Технологийн Дээд Сургууль – IET, Монгол Коосэн Технологийн Коллеж Бид Туркийн ард түмэнд туслах аянд нэгдэж Өнөөдөр Монгол үндэсний 8 ГЭР-ийг иж бүрдлийн хамт хүлээлгэн өглөө.

Тус үйл ажиллагаанд БНТУ-с Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын зөвлөх, ТТДС, МКТК-н удирдлагууд, энэхүү хандив тусламжийг санаачилагч иргэн нар оролцлоо.

Хандив тусламжийг хүлээн авагч талаас “Туркийн ард түмэнд хүнд хэцүү цагт тусалсан та нарынхаа тусыг хэзээ ч мартахгүй, та бүхэнд чин сэтгэлээсээ дахин талархал илэрхийлье” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Facebook