ШИЛДЭГ АРГА ЗҮЙ АРГАЧЛАЛ БОЛОВСРУУЛСАН БАГШ НАРААР ШАЛГАРЛАА

#Шилдэг_арга_зүй_аргачлал_боловсруулсан багшаар шалгарлаа. Техник Технологийн Политехник Коллежийн мэргэжлийн багш нар.

Мэргэжлийн боловсрол, сургалт (МБС)-ын багшийг чадамжийн төвөөр дамжуулан мэргэшүүлэх нь уулзалтыг 2023 оны 5-р сарын 18-ны өдөр зохион байгуулж МБСБ-ын багш нарыг чадавхжуулах ямар арга, сургалтын багцыг боловсруулсан болон сургалтыг түгээн дэлгэрүүлэх багш нарыг танилцууллаа. GIZ Mongolei

Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, бүх МБС-ын байгууллагын захирлууд гэх 120 хүн оролцлоо.

Энэ үеэр төслийн хүрээнд хийгдсэн үр өгөөжтэй ажлуудыг танилцуулж, БЕГ -тай хамтран зохион байгуулсан ШИЛДЭГ АРГА ЗҮЙТЭЙ БАГШийг шалгарууллаа. Шагналт 1, 2, 3-аар байранд орсон багш нартаа халуун баяр хүргэе.

2019 онд төслийн дэмжлэгтэйгээр МБСБ-ын багш нарын техник, заах аргазүйн ур чадварын үнэлгээг Монголд анх удаа хийж, үр дүн дээр үндэслэн 7 мэргэжлийн хүрээнд 86 модуль сургалтын багцыг боловсруулсан юм. Сургалтын багцыг мэргэжлийн багш, аж ахуйн нэгжийн төлөөллүүд хамтран боловсруулж, сургалтыг зохион байгуулан туршсан. Эдгээр сургалтын багцыг ашиглаж, МБСБ-ын багш нар ур чадвараа ахиулах боломжийг төслийн түнш 7 МБСБ буюу Чадамжийн төвүүд олгож байна.

МБС-ын багшийг бэлтгэх, мэргэшүүлэх тогтолцоог хөгжүүлэхэд “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл дэмжин ажиллаж байна. ТСТМБС төслийг ХБНГУ-ын ЭЗХАХЯ-ны даалгавраар GIZ, БШУЯ-тай хамтран хэрэгжүүлж байна.

*******

TRAINING TVET TEACHERS THROUGH CAPACITY DEVELOPMENT CENTRES

Introducing TVET teacher training utilizing developed training packages and introducing multiplier teachers – training TVET teachers through CDCs meeting was organized on the 18th of May, 2023. In the meeting, 120 managers and directors of TVET institutions as well as representatives from Ministry of Education Science (MEDS), General Authority of Education (GAE) participated to discuss the further training of TVET teachers.

In 2019, with the support of “Cooperative TVET” project – the technical and didactics skills assessment was made for the first time in Mongolia. Based on the assessment results, 86 modules of 7 technical field training packages have been developed. Training packages were developed by the CDC teachers in cooperation with industry engineers. Modules were piloted through organizing trainings. Now, utilizing these training packages – the project partner 7 CDCs can organized TVET teacher further training to other TVET teachers.

The “Cooperative TVET” project supports the pre and in-service TVET teacher training. Commissioned by the BMZ, the cTVET project is implemented by GIZ and MEDS.

Facebook