ТӨГСӨГЧДИЙГ ОЛОН УЛСУУД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨ

#Төгсөгчдийг_олон_улсуудад_хүлээн зөвшөөрнө. Техник Технологийн Политехник Коллежийн баярт мэдээ!

Тус сургууль нь 70 гаруй улс орны засгийн газар, ажил олгогч, 300 гаруй их, дээд сургуульд хүлээн зөвшөөрөгддөг Pearson BTEC-ийн мэргэжлүүдийг санал болгох албан ёсны зөвшөөрөлтэй сургалтын төв болж байгааг дуулгахад таатай байна!

Түүгээр ч зогсохгүй Мэдээлэл технологийн болон англи хэлний багш нар тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сургагч багшийн сургалтад хамрагдаж, зохих гэрчилгээгээ гардан авлаа.

Энэ чухал үйл ажиллагааны дүнд оюутан, төгсөгчид дэлхийн боловсролыг эх орондоо эзэмших, байнга хувьсан өөрчлөгдөж буй ертөнцөд бэлэн байх юм.

Боловсролын салбарт дэлхийд тэргүүлэгч Pearson компанитай хамтран ажилласнаар бид оюутнуудынхаа мэдлэгийн хүрээг тэлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ур чадвар эзэмшүүлэх боломжтой болно.

Энэхүү чухал үйл явдлыг тэмдэглэхэд бидэнтэй нэгдээрэй. Бид эдгээр хөтөлбөрүүдийг хэрхэн амжилттай явуулах талаар дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй танилцуулна! #ТТПК#Боловсрол чухал #PearsonBTEC#Багш нар хамгийн шилдэг нь.

Exciting News from Polytechnic College of Engineering and Technology!

We are thrilled to announce that PCET is now officially approved to offer Pearson BTEC qualifications!

But that’s not all! Our dedicated teachers in the IT and English departments have completed their trainer’s training and received their well-deserved certificates.

This achievement not only signifies our commitment to providing high-quality education but also adds to PCET’s prestige as a hub of academic excellence.

By partnering with Pearson, a global leader in education, we are expanding horizons for our students and equipping them with internationally recognized qualifications.

Join us in celebrating this milestone and stay tuned for more updates as we continue to elevate PCET’s reputation in the world of education! #PCET#EducationMatters#PearsonBTEC#TeachersRock#PrestigeInEducation

Facebook