ГЕРМАНЫ НОУ ХАУ НУТАГШИЖ БАЙНА

#Германы_ноу_хау_нутагшиж_байна.

Монгол улсыг хариуцсан төслийн зохицуулагч ноён Денис Ходакийн найрсаг айлчлал!

ХБНГУ-ын Ахмад Мэргэжилтний алба (SES)-ны Монгол төслийн зохицуулагч ноён Денис Ходак сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчин, хамтын ажиллагаа, ахмад мэргэжилтэн ажиллах боломж зэрэгтэй танилцлаа.

Энэ үеэр тус албаны Монгол улсын үйл ажиллагааг хариуцсан гүйцэтгэх захирал Эрдэнэчимэг болон Техник Технологийн Политехник Коллежийн цахилгаан электроникийн тэнхимд ирээд удаагүй байгаа мэргэжилтэн Антони Крист нар уулзалтад оролцож санал бодлоо солилцлоо.

SES нь тэтгэвэртээ гарсан сайн дурын мэргэжилтнүүд болон удирдах ажилтнуудыг хөгжиж буй орнууд руу илгээж Германы ноу хауг нутагшуулах ажлыг 40 жилийн турш хийж байгаа туршлагатай байгууллага юм. Ноён Ходак айлчлалынхаа үеэр Германы мэргэжилтнүүдийн сонирхлыг татахуйц ойлголт, мэдээллийг цуглуулахын тулд манай сургуультай хамтран ажиллаж, Монгол Улсын онцгой боломжуудын талаар ярилцав.

Бид ноён Ходакийг сургуульдаа хүлээн авч, харилцан туршлага, санал бодлоо хуваалцах, цаашдын хамтын ажиллагааны гүнзгийрүүлсэн сайхан боломж гэдгийг онцлож байна.

Гэрэлт ирээдүйн төлөө гүүр барьж, олон улсын харилцаа холбоогоо хөгжүүлцгээе! #SES#Олон улсынХамтын ажиллагаа #PolytechCollege#StrengtheningTies

Facebook