Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 43 дугаар Зарлигийн хэрэгжилтийг хангах зорилгоор Цагдаагийн байгууллагаас архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх #та_татгалз аяныг Техник Технологийн Политехник КоллежТехник Технологийн Дээд Сургууль – IET сургалтын байгууллагатай хамтран эхлүүллээ.
Аяны зорилго: Залуу үеийнхэн, оюутан залуучуудад согтууруулах ундааны хор уршгийг таниулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, зөв хандлага, үйлдэлтэй ЗӨВ МОНГОЛ хүн болоход нөлөөлөх, уриалах юм.
Зорилгыг хэрэгжүүлэхэд
Сургалт, оюутны алба
Оюутан, сурагчдын зөвлөл
Багш, ажилтан
Оюутан, сурагчид манлайлан оролцоно.
@ БГД-ИЙН 05 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГЫН АЖЛЫН АЛБА+@StudentIET

