ЭЦЭГ ЭХ ДЭМЖИГЧДИЙН АНХААРАЛД

#Эцэг_эх_дэмжигчдийн_анхааралд.

Техник Технологийн Политехник Коллеж-н Мэргэжлийн боловсрол, сургалтын (3 жил) хөтөлбөрийн 21 бүлгийн 608 суралцагчдын эцэг эх, асран хамгаалагч, харгалзан ДЭМЖИГЧДИЙН ХУРАЛ-г 09-р сарын 27, 28, 29-ны өдрүүдэд зохион байгуулна.

Хурлаар Сургуулийн ерөнхий танилцуулга, Сургалтын явцын график, Сургалтын төлөвлөгөө, хичээллэх цагийн хуваарь, сургалтын хөтөлбөрийн онцлог, Суралцагчдын хөгжил төлөвшлийг дэмжих үйл ажиллагааны танилцуулга, Сургуулийн дүрэм, журам болон суралцагчдад үзүүлэх хөнгөлөлт урамшуулалын журам, тэтгэлэг, Сургалтын үйлчилгээний бусад мэдээлэл /дадлагын хувцас, локер, автобусны карт, оюутны үнэмлэх …/ тус тус хүргэж Сургалтын гэрээ байгуулах ажил хийгдэнэ.

Хуралд сургуулийн сургалт, оюутны алба, хяналт-үнэлгээ чанарын алба, тэнхим нэгжүүд АНГИЙН ЗӨВЛӨХ БАГШ нар оролцож мэдээлэл хүргэх юм.

Хурлын хуваарийг постероос харна уу.

Facebook