СОЛОНГОСЫН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖИЛ, ТУРШЛАГАТАЙ ТАНИЛЦАЖ БАЙНА

#СОЛОНГОСЫН_МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖИЛ, ТУРШЛАГАТАЙ ТАНИЛЦАЖ БАЙНА.

Боловсрол, Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнгээр ахлуулсан мэргэжлийн болон техникийн боловсролын салбар чиглэлийн удирдлагуудтай хамт Техник Технологийн Политехник Коллежийн төлөөлөл Солонгос улсад томилолтоор ажиллаж байна.

Солонгосын хөдөлмөрийн яамны дэргэдэх хөдөлмөр эрхлэлт, хүний нөөцийн хөгжил хариуцсан байгууллага HRDKorea, Ур чадварын шилжилт хариуцсан Глобал институтээс (GIFTS) Хөгжиж буй орнуудад зориулсан Солонгосын ур чадварыг шилжүүлэх хөтөлбөр, Солонгосын үндэсний 58 дахь ур чадварын тэмцээний явцтай танилцах юм.

-Ур чадварын тэмцээний хөгжил

-Ур чадварын тэмцээний үнэлгээ

-Гадаадын ажиллах хүчин, хөдөлмөр эрхлэлтийн дэмжлэг

-Хилийн чандын хөдөлмөр эрхлэлтийн дэмжлэг

-Олон улсын хамтын ажиллагааны хөгжил

-Ахисан түвшний ур чадварын сурталчилгаа

-Үндэсний ур чадварын стандарт

Агуулгын хүрээнд туршлага судлана.

Энэ үйл ажиллагаанд Монгол, Индонези, Африкийн олон орны нэгдэл, Филлипин, Тайланд, Азербажайн, Узбекстан, Лаос зэрэг 10 орны 70 гаруй төлөөлөл оролцож байна.

СОЛОНГОС УЛС Хүчирхэг эдийн засагтай улс болоход хамгийн их дэмжлэг үзүүлсэн ур чадвартай ажилтнаа тэргүүн эгнээнд тавьж, ур чадварыг хөгжүүлэх, олон улсад шилжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭНИЙГ бүхий л талаар дэмжиж ажилладаг юм байна.

Facebook