МЕНЕЖМЕНТИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙГДЭЖ БАЙНА

#Менежментийн_чанарын_үнэлгээ хийгдэж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар “Чадамжийн төвүүдийн сургалт, менежментийн үйл ажиллагааны чанар, хүртээмжийг сайжруулах, дотоодын болон хөндлөнгийн үнэлгээний цогц үйл ажиллагаагаар дамжуулан сургалтын байгууллагын чанарыг тасралтгүй сайжруулах” зорилгоор МЕНЕЖМЕНТИЙН ЧАНАР ҮНЭЛГЭЭг 11-р сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус үйл ажиллагааг зохион байгуулснаар дараах үр дүн хүлээгдэж байна.

Сургалтын байгууллагын дотоод үйл ажиллагаанд чанарын зорилтуудыг бий болгох

Багш, удирдах ажилтан болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх

Дотоодын болон хөндлөнгийн чанарын үнэлгээний үр дүнг харьцуулах

Энэхүү үйл ажиллагааг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн GIZ Mongolei ТСТБМБС төслийн дэмжлэгтэй хэрэгжүүлж байна.

Чанарыг соёлыг төлөвшүүлэх нь хамгийн чухал ажил билээ. Үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.

Дэмжин зөвлөж хамтран ажиллаж буй бүхий л талууддаа талархалаа илэрхийлье.

Facebook