#Дэлхийн_ур_чадварын_тэмцээний_аваргуудын_төлөөлөл_хүрэлцэн_ирлээ.
Солонгосын Дэлхийн ур чадварын тэмцээний аваргуудын холбооны ерөнхийлөгч, гишүүдийн хамт Монгол улсад зочлох үеэр манай сургуулийн болон мужааны чадамжийн төвийн үйл ажиллагаатай танилцаж сургуулийн удирдлага, чадамжийн төвийн мэргэжлийн зөвлөл, багш, оюутнуудтай уулзаж ярилцлаа.
Тэрээр 2019 онд манай сургуулийн үйл ажиллагаатай танилцаж байсныг дурьдаад 4 жилийн дараа сургуулийн орчин, менежмент, мужааны чадамжийн төвийн амжилт нэмэгдэж, хурдтай хөгжиж байгааг онцлон тэмдэглэлээ.
2015 оноос хойш мужааны мэргэжлийн чиглэлээр дэлхийн тэмцээнд оролцож буй оюутан, бэлтгэсэн эксперт багшийн хөгжилд маш их хувь нэмэр оруулан дэмжиж ажилладаг танд маш их баярлалаа. Цаашдын ажил үйлсэд тань өндөр амжилтыг хүсье.







