CPSC буюу Ази, Номхон далайн бүсийн хүний нөөцийн хөгжлийн техникийн боловсролын ажилтны коллеги 1974 онд байгуулагдсан бөгөөд Монгол улс 2005 оны 12 дугаар сарын 23-нд CPSC-д жинхэнэ гишүүнээр элссэн. CPSC-ийн дэргэдэх APACC (Asia pacific accreditation and certification commission) буюу Ази, Номхон далайн бүсийн Магадлан итгэмжлэл ба Батламжлалын Комисс 2004 онд байгуулагдсан ба Монгол улсын Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна.
Тус сургууль нь Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Техникийн боловсрол, мэргэжлийн сургалтын байгууллагуудын магадлан итгэмжлэл батламжлалын комисс /APACC/-ын шалгуур шаардлагыг ханган биелүүлж Монгол улсаас анх удаа МӨНГӨН болон АЛТАН зэрэглэлд 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн.
- 2012 онд “МӨНГӨН ӨРГӨМЖЛӨЛ”-ийн зэрэглэлд магадлан итгэмжлэгдсэн.
- 2019 онд “АЛТАН ӨРГӨМЖЛӨЛ”-ийн зэрэглэлд магадлан итгэмжлэгдсэн.
МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ (APACC)
• Олон улсад чанарыг хүлээн зөвшөөрөх
• Ажил олгогч болон өөрт итгэл төрүүлэх
• Сургалтын цогц үйл ажиллагаа сайжрах
• Чанарыг тасралтгүй сайжруулах
• Ажиллах хүчний шилжих хөдөлгөөнийг хөнгөвчлөх
• Бүс нутгийн хэмжээнд мэргэшлийн зэрэг, дэвийг харилцан хүлээн зөвшөөрөх боломж
бүрдэх
МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ:
Байгууллага эсвэл тухайн хөтөлбөр магадлан итгэмжлэгдэж тусгай шалгууруудыг хангаж иргэдийн сурч боловсрох хэрэгцээнд нийцсэн сургалтын байгууллага /хөтөлбөр/ болохоо баталгаажуулна. Тухайн боловсролын байгууллага /хөтөлбөр/ төрөөс санхүүгийн дэмжлэг авах, суралцагчид төрийн хөнгөлөлт, урамшуулал, зээлд хамрагдах эрх эдлэх, төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохих шийдвэр дүгнэлт гаргах үндэс болно. Боловсролын байгууллага /хөтөлбөр/ өөрийгөө сайжруулж, хөгжүүлснээр сургалтын үйлчилгээ улам чанаржина.
- Манай сургууль нь 2007 онд дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагын магадлан итгэмжлэх шалгуур, шаардлагыг хангаж 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлсэн бол
- 2014 онд дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагын хоёр дахь магадлан итгэмжлэх шалгуур шаардлагыг хангаж 10 жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлсэн.