Талархал

Техник Технологийн Дээд сургууль нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон сайн үйлсийн аянд нэгддэг билээ.

Энэ удаад “Танхимийн зориулалттай биеийн тамирын иж бүрдэл”-ийг Архитектур зураг зүйн тэнхимийн мужааны багш Б. Анхбаяр бусад багш оюутнуудын хамтаар зураг төсөл, ур ухаанаа шингээн гүйцэтгэж “Аутизм ба Бусад Онцгой Хүүхдүүдийн Академи”-д 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр угсарч, байрлуулж өглөө.

Мужааны багш нар, оюутнууддаа өндөр амжилт хүсье.

Leave a Reply