Герман улсад үйлдвэрлэсэн  халаалтын систем,  цэвэр усны болон дулааны системийн насосны  холболт, ариутгах татуурга буюу бохир усыг зайлуулах систем,  барилгын дулаан хангамж, цэвэр усны системийн  гэсэн 5 янзын сургалтын стендтэй. Нэг ээлжиндээ 15 суралцагч  дадлага хийх боломжтой. Мөн мастерийн ажил, материал судлал хичээлүүдийн сургалт явагддаг.МСС-ын санхүүжилтээр  2012 онд  тоноглогдсон. Дээд талдаа  онолын кабинеттэй. Сантехникийн онолын болон дадлагын  төрлөөр явуулах боломжтой, ухаалаг самбар, проектор суурилсан. Интернеттэй холбогдсон орчин үеийн  сургалтын газар. Сантехникийн багш нар оюутан сурагчдыг  улсын ур чадвар болон залуу зохион бүтээгч уралдаануудад тогтмол   амжилттай оролцдог. Манай багш суралцагч өөрсдийн хүчээр гагнуурын ажил, цахилгаан, сантехникийн угсралтын ажлыг хийж  засч тохижуулсан.