БАРИЛГА УГСРАЛТЫН ТЕХНИКЧ /1,5 жил/

Барилга байгууламжийн ажлын зураг схемийг унших, ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал, ажиллах хүчний хэрэгцээг  тооцоолж хуваарилах, бригад хамт олныг удирдан зохион байгуулах  ур чадвар эзэмшинэ.

Төгсөгчдийн ажил эрхлэх хүрээ:
Барилга үйлдвэрлэл, барилга угсралтын тѳрийн ба тѳрийн бус байгууллага

САНТЕХНИКИЙН ТЕХНИКЧ /1,5 жил/

Барилгын ажлын зураг схемийг уншиж, барилгын гадна ба дотор талын ус, дулаан хангамж, агаар сэлгэлт, ариутгах татуургын системийн угсралт, засвар, ашиглалтын ажлыг хийж гүйцэтгэх, бригад хамт олныг удирдаж ажиллах чадвар эзэмшинэ.

Төгсөгчдийн ажил эрхлэх хүрээ:

Барилга үйлдвэрлэл, шугам сүлжээ барилга угсралтын тѳрийн ба тѳрийн бус байгууллага

Орон сууц нийтийн аж ахуйн салбар

АВТОМАШИНЫ МЕХАНИК /1,5 жил/

Автомашины ерөнхий бүтэц, зохион байгуулалт, үүрэг зориулалт, түүний эд ангийн гэмтлийг оношлох, задаргаа, угсаргааг бүрэн хийх, засварлах, хэрэглэгдэх багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглах, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талаар мэдлэг ур чадвар эзэмшинэ.

Төгсөгчдийн ажил эрхлэх хүрээ:

Авто засварын газар

Авто үйлчилгээний газар

Хувиараа засвар үйлчилгээ  үзүүлэх

ЦАХИЛГААНЫ ТЕХНИКЧ /1,5 жил/

йлдвэр, орон сууц, ахуйн зориулалттай төрөл бүрийн цахилгаан хэрэглэгч, тоног төхөөрөмжийг  чанартай эрчим хүчээр хангах ажил үүрэг гүйцэтгэнэ. Ажлын зураг схемийн дагуу барилгын гадна,  дотор талын  цахилгаан угсралтын ажил, хүчний болон гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж, самбаруудыг угсарч суурилуулах, засвар үйлчилгээ хийх, цахилгаан ба цахим шугам сүлжээ,  цахилгаан машин суурилуулах, ашиглалт, засвар үйлчилгээ хийх ур чадвар эзэмшинэ.

Төгсөгчдийн ажил эрхлэх хүрээ:

Цахилгаан энергийн үйлдвэрлэл

Эрчим хүчний болон бусад үйлдвэр

Барилга байгууламж,  аж ахуйн нэгжүүд

ЗАМ ГҮҮРИЙН ТЕХНИКЧ /1,5 жил/

Зам, гүүрийн байгууламжийг технологийн дагуу чанарын өндөр түвшинд барьж байгуулах, арчлах засварлах ажлыг норм дүрэм, технологийн ѳндѳр түвшинд гүйцэтгэх, замын техник тоног тѳхѳѳрѳмжийг ашиглах, мэргэжлийн баг удирдан зохион байгуулах, ажлын явцад болон технологид хяналт тавьж ажиллах ур чадвар эзэмшинэ.

Төгсөгчдийн ажил эрхлэх хүрээ:

Зам тээврийн салбар

Зам барилгын төрийн ба төрийн бус байгууллага

БАРИЛГА УГСРАЛТЫН МУЖААНЫ ТЕХНИКЧ /1,5 жил/

Байшин барих, гадна дотор зохион байгуулалтыг  төлөвлөх, Зургийн программууд дээр ажиллах, мод модон материалыг боловсруулах арга технологийг эзэмших, мужааны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг сонгон ажиллуулах ур чадвар эзэмшинэ.

Төгсөгчдийн ажил эрхлэх хүрээ:

Барилга үйлдвэрлэл,барилга угсралтын тѳрийн ба тѳрийн бус байгууллага

Орон сууц нийтийн аж ахуйн салбар