Барилгын засал чимэглэлийн дадлагын газар нь нэг ээлжиндээ 15-30 суралцагч хүлээн авч хичээллэх хүчин чадалтай. Нийт 300 м2 орчим талбайтай. Тус дадлагын газар нь Шавардлага, хуурай хийц, будлага, өнгөлгөө, уран сайхны засал чимэглэл, хавтанцар өнгөлгөө, цаасан өнгөлгөөний ажилбаруудыг хийж гүйцэтгэх бүхий 2 хэсэг, 2 давхар өрөөнөөс бүрдэх бөгөөд 1-р хэсэгийн 1-р давхарт хуурай хийц, будлага, өнгөлгөө, 2-р давхарт хичээлийн онолын хэсэг, 2-р хэсгийн 1-р давхартаа нойтон шавардлагын өрөө, хавтанцар өнгөлгөө, 2-р давхартаа Цаасан өнгөлгөө, уран сайхны засал чимэглэлийн өрөөнүүд байрлана. Тус дадлагын газар нь сургалтанд ашиглагдах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, материаллаг баазаар бүрэн хангагдсан. Интернет, ухаалаг самбар, проектор суурилуулагдсан тохилог сургалтын газар юм.