Logo Logo Техник Технологийн
Политехник Коллеж

Хөтөлбөр

Тэтгэлэг

Барилгын сантехник, хоолой угсралт - Мэргэшил: БАРИЛГЫН САНТЕХНИКИЙН ТЕХНИКЧ - Индекс 073201 - 1.5 ба 3 жил

МЭРГЭШЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Барилгын сантехникч, хоолой угсрагч нь  ус, дулаан хангамжийн систем, , ариутгах татуургын  ус зайлуулах шугам хоолой, холбогдох хэрэгсэл, усан болон хийн хөдөлгүүр зэрэг тоног төхөөрөмжүүдийг угсрах, суурилуулах засварлах, арчлах ажилд ажлын зургийн дагуу бригад хэсгийг удирдан материал хангамжийн тооцоог гарган ажиллах

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Сантехникийн техникч   мэргэжилтэнд тавигдах нийтлэг шаардлага хангахуйц мэдлэг, мэргэжлийн ур чадвартай, ёс зүйтэй, улс орны хөгжилд хувь нэмэр оруулагчийг бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТУУД

  • Сантехникийн гадна болон дотор системийн угсралт, ашиглалт засвар хийхэд шаардагдах онолын мэдлэг эзэмших

  • Мэргэжлийн онолын мэдлэгийг эзэмших - Байгаль орчинд ээлтэйгээр системийн гэмтэл доголдлыг арилган засварлаж аюулгүй ажиллаж, эрүүл мэндээ хамгаалах 

  • Ажлын зургийн дагуу сантехникийн системийн угсралт, ашиглалт засварын ажлыг удирдан гүйцэтгэх

  • Технологийн дэвшил, багаж төхөөрөмжтэй ажиллах чадвартай болох

  • Хэмжих шалгах багаж ашиглах чадвартай болох

  • Орон зайг баримжаалах, дасан зохицох чадвартай болох 

  • Мэргэжлийн ёс зүйтэй, төлөвшил хандлагатай байх

ШАТЛАН СУРАЛЦАХ ХӨТӨЛБӨР

  • Дээд боловсролд

    • Сантехник, инженерчлэлийн бакалавр

    • Ус хангамж, ариутгах татуургын инженер

АЖЛЫН БАЙРУУД

  • Орон сууц нийтийн аж ахуйн байгууллага

  • Барилга угсралтын байгууллага

  • Уул уурхайн салбар

  • Ус, дулаан хангамжийн байгууллага