МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ
Хоол үйлдвэрлэлийн технологи ажиллагааг зохион байгуулах, эрүүл ахуй, ариун цэвэр, чанарын стандартыг хангасан хоол үйлдвэрлэх, ажилтнуудыг сургаж хөгжүүлэх, зааварчилгаа өгөх, хоол үйлдвэрлэлийн хэрэгжилтэд хяналт тавих, түүхий эдийн чанар шалгах, хадгалах, хоолны жор, норм тогтоох, орц, гарцын тооцоо хийх, шинэ төрлийн хоолны технологийг зохиомжлох, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ур чадвар эзэмшинэ.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО
Зах зээлийн эрэлтэнд нийцсэн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи, дэвшилтэт арга техник нэвтрүүлэх, боловсруулах мэдлэг чадвартай хоол үйлдвэрлэл үйлчилгээний техник-технологич бэлтгэх
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ
ШАТЛАН СУРАЛЦАХ ХӨТӨЛБӨР
АЖЛЫН БАЙР
Тогоочийн эрэлт байнга өндөр байдаг. Мэргэжлийн сургалтаар олж авсан мэдлэгээ хоол үйлдвэрлэлийн бүхий л салбарт /кафе, ресторан, баар, гуанз гэх мэт/ ашиглах боломжийг олгодог. Олон суралцагч дадлага хийх хугацаандаа ирээдүйн ажлаа олж, тогтвортой орлоготой байх боломжийг бий болгодог. Тогооч мэргэжил нь нэр хүндтэй байгууллагын туслах тогоочоос эхлээд тогооч хүртэл хөгжих зэрэг карьер өсөх боломжтой.
Тогооч - Ахлах тогооч - Ерөнхий тогооч - Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич