Logo Logo Техник Технологийн
Политехник Коллеж

Хөтөлбөр

Тэтгэлэг

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй - Мэргэшил: АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ТЕХНИКЧ - Индекс 102201 - 1.5 ба 3 жил

МЭРГЭШЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Хөтөлбөр нь зорилго, зорилт, сургалтын хөтөлбөр, жишиг сургалтын төлөвлөгөө, оюутанд санал болгох жишиг төлөвлөгөө, хичээлийн агуулгын болон ур чадварын уялдаа холбоо, хичээл тус бүрийн хөтөлбөр зэрэг техникийн боловсролын сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг хангасан болно. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал хөтөлбөр нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэжлийн хичээлүүдийн хөтөлбөрийг агуулсан бөгөөд сургалтын төлөвлөгөөнд сонгон судлах 9 төрлийн хичээлээс нийт 7 кр-ийг сонгон судлахаар тусган хөтөлбөрийг боловсруулсан.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн шаардлагыг хангахуйц, мэргэшлийн түвшний тогтолцоотой уялдсан уян хатан сургалтыг “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал” мэргэжлээр зохион байгуулах техникийн боловсрол, сургалтын агуулга, сургалтын орчин, багшийн мэргэшил, үнэлгээнд тавигдах үндсэн шаардлагыг тогтооход оршино.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ

  • Төслийн ба зохион бүтээлт, инженерчлэлийн үйл ажиллагааг гүйцэтгэх чадвар эзэмшүүлэх
  • Ашиглалт ба үйлчилгээг зохион байгуулах чадвар эзэмшүүлэх
  • Удирдлага-зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх чадвар эзэмшүүлэх
  • Мониторинг, хяналт, шалгалт, аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх чадвар эзэмшүүлэх
  • Судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх чадвар эзэмшүүлэх

ШАТЛАН СУРАЛЦАХ БОЛОМЖ

  • Уул уурхайн цахилгааны инженер
  • Цахилгааны инженер
  • Цахилгаан хангамжийн инженер
  • Цахилгаан системийн автомажуулалт
  • ХЭМАБ

Сургуулийнхаа бакалаврын боловсрол олгох сургалтанд ЭЕШ өгөхгүй шууд шатлан суралцах боломжтой. Бакалаврын сургалтанд 2.5 жил суралцана. Төгсөөд мэргэжлээрээ хөдөлмөр эрхэлж болно. Эсвэл та ажлаа хийнгээ үргэлжлүүлэн суралцахыг хүсвэл....

Сургуулийнхаа магистрын сургалтанд шатлан суралцах боломжтой. Магистрын сургалтанд 1.5 жил сурна. Магистрын зэрэг, дипломтой төгсөнө.

АЖЛЫН БАЙР

  • Эрчим хүчний салбарын засвар үйлчилгээ болон барилга, уул уурхай, худалдаа үйлчилгээний салбарт ажиллах боломжтой.