Техник Технологийн Дээд Сургууль - IET Техник Технологийн Политехник Коллежийн Оюутан, суралцагчдын зөвлөлөөс санаачлан “Дээлтэй Монгол – Үндэсний хувцас, хэрэглэлээрээ гоёцгооё” аяныг үндэсний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан нийт сургуулийн оюутан, суралцагчид, багш, ажилтнууддаа уриалан зарлаж, Монгол үндэсний хувцас, урлаг соёл, хөгжим, тоглоом, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой зохион байгуулж байна.
2025.02.24 Даваа гариг
Нээлтийн үйл ажиллагаа (урлагийн мэндчилгээ, аяны зорилгыг танилцуулах)- хичээлийн байрны 1 давхарт
2025.02.25 Мягмар гариг
Монгол наадгайн өдөрлөг-хичээлийн байрны 1 давхарт
2025.02.26 Лхагва гариг
Дархлаатай Монгол өдөрлөг (“Амар байна уу” бүжгийг нийтээрээ сурах, бүжиглэх, рийл хийх)-хичээлийн байрны 1 давхарт
2025.02.27 Пүрэв гариг
Хаалтын үйл ажиллагаа (шилдэг хувцас, алхалт, илэрхийлэмж шалгаруулах) - хичээлийн байрны 2 давхарт урлаг зааланд
Зохион байгуулагч: ОЮУТАН СУРАЛЦАГЧДЫН ЗӨВЛӨЛ
Түүхт 40 жил -Техник технологийн дээд сургууль@topfans