Филиппин улсын Манила хотын Ази Номхон далайн бүс нутгийн магадлан итгэмжлэлийн CPSC байгууллагатай хамтын ажиллагааны үр дүнд зохион байгуулсан “English Training for the Teaching Staff of PCET” гэрчилгээтэй сургалтад Техник Технологийн Политехник КоллежТехник Технологийн Дээд Сургууль - IETийн багш нар 30 хоногт амжилттай суралцаж хөтөлбөрөө бүрэн дүүргэжээ.
Багш нарын зүгээс дараах талархлыг илэрхийлжээ.
“Бидний англи хэлний чадамжийг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж 100 хувь хүртэл тэтгэлэгтэй сургалт зохион байгуулсанд маш их баярлалаа.
Тус сургалт Филиппин улсын түүх, соёл, ёс заншил, байгалийн болон түүхийн дурсгалт газруудтай танилцан дадлага болон танхимын хичээлийг хослуулан зохион байгуулснаар онцлох үр дүнтэй байлаа.
Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд багшийг бодитойгоор хөгжүүлэх боломжоор хангасан сургуулийн удирдлага, хамт олондоо баярлалаа” гэжээ. Амжилттай дүүргэсэн багш нартаа баяр хүргэж улам их амжилт хүсье.
@topfansТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульNews_IETIET Green TVETБоловсролын ерөнхий газарБоловсролын яамБоловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлБаянгол дүүргийн Насан Туршийн Суралцахуйн ТөвГэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамХөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сургалт, Үнэлгээ, Судалгааны ИнститутTranswest MongoliaБоловсролын үнэлгээний төвGIZ MongoliaМБС Түншлэл - VET Partnership