Logo Logo Техник Технологийн
Политехник Коллеж

Мэдээний Дэлгэрэнгүй

2025-03-19 09:03:58
Мэдээ оруулсан хэрэглэгчийн мэдээлэл
24 санал
STREAMproject ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦЛОО 2025.03.18

#STREAMproject_төслийн_үйл_ажиллагаанд оролцлоо.

“Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” буюу товчоор STREAM+ төсөл нь Европын Холбоо болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас санхүүжүүлэн, GIZ Mongolia Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ) хамтран 2028 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл юм.

Энэхүү төсөл нь Монгол Улсын ногоон, дижитал шилжилтийн бодлого, үйл ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн.

Тус үйл ажиллагааг хөдөө аж ахуй, ойн аж ахуйн тогтвортой туршлагыг сурталчлах, өртгийн сүлжээг тогтвортой, байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлэх, мэргэжлийн болон техникийн боловсролыг сайжруулах, ногоон технологийг нэвтрүүлэх замаар бүтээмжийг нэмэгдүүлж, амьжиргааг дээшлүүлэх, экосистем, биологийн олон янз байдлыг бэхжүүлж, улмаар ирээдүй хойч үеийн тогтвортой байдлыг хангах зорилгын дор зохион байгуулагдлаа.

Тус өдөрлөгт Германы олон улсын хамтын ажиллагааны дэмжлэгтэйгээр бий болсон Техник Технологийн Политехник Коллежийн мужааны чадамжийн төвийн багш, суралцагчдын бүтээлийг олон нийтэд танилцуулан ажиллаа.

STREAM+ төслийн хүрээнд модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ашиглалтыг дэмжих нь чухал ач холбогдолтой гэж үзэж бид хамтран оролцсон. Тухайлбал:

  • Ойн менежмент, мод үржүүлэг: Төсөл нь ойн арчилгаа, мод үржүүлгийн чиглэлээр сургалт, туршлага судлах аялал зохион байгуулж, орон нутгийн иргэдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж байна. 
  • Модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл: Орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор модон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. 

Эдгээр үйл ажиллагаа нь орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулах үр дүн хүлээгдэж байна. @topfansТехник Технологийн Дээд Сургууль - IETТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульNews_IETIET Green TVETEco-Schools MongoliaБоловсролын яамБоловсролын ерөнхий газарБаянгол дүүргийн Насан Туршийн Суралцахуйн ТөвБоловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлГэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамХөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сургалт, Үнэлгээ, Судалгааны ИнститутTranswest MongoliaБоловсролын үнэлгээний төвМБС Түншлэл - VET PartnershipМУБИС-Багш, Насан Туршийн Боловсрол

       

ВИДЕО МЭДЭЭ

Бүх нийтлэл
Admin Panel - How To Started the Dashboard Tutorial
We’ve been focused on making a the from also not been afraid to and step away been focused create eye
Jane Miller on Mar 21 2021
Admin Panel - How To Started the Dashboard Tutorial
We’ve been focused on making a the from also not been afraid to and step away been focused create eye
Jane Miller on Mar 21 2021
Admin Panel - How To Started the Dashboard Tutorial
We’ve been focused on making a the from also not been afraid to and step away been focused create eye
Jane Miller on Mar 21 2021

ОНЦЛОХ МЭДЭЭ

Бүх нийтлэл
ЗОЧНЫ ЯРИЛЦЛАГА - ДРОН СОНИРХОГЧ НАРТ 2024.04.05
Техник Технологийн Политехник КоллежТехник Технологийн Дээд Сургууль - IETийн бодлого, тэргүүлэх чиглэлийн хүрээнд ирэх хичээлийн жил Нисгэгчгүй механик дроны хөтөлбөрийг...
2025-04-11 13:04:15 Дэлгэрэнгүй
ЯПОНД БАРИЛГЫН САЛБАРТ АЖИЛЛАХ БОЛОМЖ 2024.04.03
Японд барилгын салбарт ажиллах боломж-2 дахь уулзалт зарлагдлаа. Японы албан ёсны байгууллага болох ЯПОНЫ БАРИЛГЫН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН Холбооноос Японд...
2025-04-07 10:04:37 Дэлгэрэнгүй
ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО 2025.03.14
Техник Технологийн Политехник Коллежийн Мэргэжлийн боловсролын сургалтын оюутны дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Волейболын аварга шалгаруулах тэмцээн 2025.03.22,23-ны...
2025-03-17 09:03:22 Дэлгэрэнгүй