Техник Технологийн Политехник КоллежТехник Технологийн Дээд Сургууль - IET Тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч Эко сургуулийн хувиар Дэлхийн усны өдрийг тэмдэглэн олон талт арга хэмжээг зохион байгуулж байна.
Өнөөдөр “Усны үнэ цэнэ, усны үнэлэмж” cургалтыг News_IETийн СИТэнхим, Э.Бямбацогт даргатай УСУГ-ын зөөврийн ус хангах алба, тус байгууллагын инженер, манай сургуулийн төгсөгч Сантехникийн инженер Э.Есөн-Эрдэнэ, Д. Цэцэгжаргал нар хамтран явууллаа.
Тус үйл ажиллагаанд бүх сургалтын шатлалын төлөөлөл 150 гаруй оюутан оролцов.
Жич: 2025 оны Дэлхийн усны өдөр “Мөстөл, мөсөн голыг хамгаалах нь” уриан дор тэмдэглэгдэхээр Нэгдсэн Үндэстний Байгууллагаас зарласан байна. Энэхүү уриалга нь мөсөн голуудын хамгаалалт, тэдгээрийн хайлалтын сөрөг нөлөөллийг бууруулахад дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилготой юм.
Мөстөл, мөсөн голууд нь дэлхийн усны эргэлт, цэвэр усны нөөц, экосистемийн тогтвортой байдалд чухал үүрэгтэй. Гэвч уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан эдгээр мөсөн бүрхүүлүүд хайлж, далайн түвшин нэмэгдэж, цэвэр усны нөөц багасах зэрэг асуудлууд үүсч байна. Иймд, 2025 оны Дэлхийн усны өдрийг тохиолдуулан, мөстөл, мөсөн голуудыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, усны нөөцийг зохистой ашиглах талаар олон нийт, байгууллага, засгийн газрууд хамтран ажиллах шаардлагатай байна.
Монгол Улс нь 2005 оноос эхлэн Дэлхийн усны өдрийг тэмдэглэж, усны ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулахад анхаарч ирсэн. Энэ жил ч мөн адил “Мөстөл, мөсөн голыг хамгаалах нь” уриан дор усны нөөцийн хамгаалалт, тогтвортой ашиглалтыг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах нь зүйтэй юм.
Зохион байгуулсан: Сантехник инженерчлэлийн тэнхим, Монголын усны академи. @topfansТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульIET Green TVETБоловсролын ерөнхий газарEco-Schools MongoliaБоловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлГэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамTranswest Mongolia