Logo Logo Техник Технологийн
Политехник Коллеж

Мэдээний Дэлгэрэнгүй

2025-03-21 10:03:49
Мэдээ оруулсан хэрэглэгчийн мэдээлэл
24 санал
АНУ -ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС ТӨЛӨӨЛӨЛ ИРЖ АЖИЛЛАА 2025.03.20

Техник Технологийн Политехник Коллеж Бид англи хэлтэй мэргэжилтэй ажилтан бэлтгэх бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах хэлтэстэй хамтран ажилладаг.

Энэ хүрээнд өнөөдөр боловсролын хөтөлбөр хариуцсан ажилтан Х.Саруул хаврын ээлжит үзлэг шалгалтаар сургууль дээр ажиллаж Фулбрайт хөтөлбөрийн багш Том Минсук, хамтрагч багш Ш.Үржинханд, ментор багш Б.Ундрах нартай уулзаж хичээлийн явц, гурван талт гэрээний хэрэгжилт, цаг үеийн холбогдолтой мэдээлэл солилцож, хамтран ажиллаа.

Мөн тус байгууллагын ажилтан Х.Саруул Ш.Үржинханд, Том Минсук багшийн хамтран зааж буй хичээлд ажиглалт хийж АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын асуудал хариуцсан товчоо (U.S. Department of State’s Bureau of Educational and Cultural Affairs – ECA) зарлагддаг боловсролын хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг Pearson МТ1а ангийн сурагчдад түгээлээ.

Ийнхүү нэг өдрийн турш тус сургуулийн ХСТөвд ажиллаж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна хэмээн үнэлгээ дүгнэлт өгсөн байна.

Бидний зүгээс Фулбрайтын хөтөлбөрөөр англи хэлний багш Том Минсук ажиллаж дараах олон давуу тал бий болж байгааг дүгнэж өөрийн дотоод үнэлгээ хийсэн. Үүнд:

  • Фулбрайтын багш ур чадвартай, олон улсын стандартад нийцсэн заах арга зүйтэй.
  • Англи хэлний боловсролыг интерактив, орчин үеийн арга барилаар заадаг.
  • Англи хэл заахаас гадна АНУ-ын соёл, боловсролын тогтолцоо, үнэт зүйлсийг хуваалцдаг.
  • Оюутнуудын англи хэлний ур чадварыг сайжруулах, Унших, бичих, ярих, сонсох чадварыг хөгжүүлэхээс гадна академик болон мэргэжлийн харилцаанд бэлддэг.
  •  Багш, суралцагчдын TOEFL, IELTS зэрэг олон улсын шалгалтад бэлдэхэд дэмжлэг үзүүлдэг.
  • Багш нарт олон улсын туршлага судалж, хамтын ажиллагаа хөгжүүлдэг.

Фулбрайтын англи хэлний багш ажиллаж хэлний боловсролыг хөгжүүлэхээс гадна соёл хоорондын ойлголцол, багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих, боловсролын салбарт олон улсын стандартыг нутагшуулах чухал ач холбогдолтой ажлыг хийж байна.

Фулбрайтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ХСТ хамт олон Том багшдаа улам их амжилт хүсье. Багш, суралцагчдад зориулсан англи хэлний боловсрол, сургалтын чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж дэмжлэг үзүүлсэн АНУ-н ЭСЯ-д талархал илэрхийлье.  @topfansТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульТехник Технологийн Дээд Сургууль - IETNews_IET

      

ВИДЕО МЭДЭЭ

Бүх нийтлэл
Admin Panel - How To Started the Dashboard Tutorial
We’ve been focused on making a the from also not been afraid to and step away been focused create eye
Jane Miller on Mar 21 2021
Admin Panel - How To Started the Dashboard Tutorial
We’ve been focused on making a the from also not been afraid to and step away been focused create eye
Jane Miller on Mar 21 2021
Admin Panel - How To Started the Dashboard Tutorial
We’ve been focused on making a the from also not been afraid to and step away been focused create eye
Jane Miller on Mar 21 2021

ОНЦЛОХ МЭДЭЭ

Бүх нийтлэл
ЗОЧНЫ ЯРИЛЦЛАГА - ДРОН СОНИРХОГЧ НАРТ 2024.04.05
Техник Технологийн Политехник КоллежТехник Технологийн Дээд Сургууль - IETийн бодлого, тэргүүлэх чиглэлийн хүрээнд ирэх хичээлийн жил Нисгэгчгүй механик дроны хөтөлбөрийг...
2025-04-11 13:04:15 Дэлгэрэнгүй
ЯПОНД БАРИЛГЫН САЛБАРТ АЖИЛЛАХ БОЛОМЖ 2024.04.03
Японд барилгын салбарт ажиллах боломж-2 дахь уулзалт зарлагдлаа. Японы албан ёсны байгууллага болох ЯПОНЫ БАРИЛГЫН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН Холбооноос Японд...
2025-04-07 10:04:37 Дэлгэрэнгүй
ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО 2025.03.14
Техник Технологийн Политехник Коллежийн Мэргэжлийн боловсролын сургалтын оюутны дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Волейболын аварга шалгаруулах тэмцээн 2025.03.22,23-ны...
2025-03-17 09:03:22 Дэлгэрэнгүй