Logo Logo Техник Технологийн
Политехник Коллеж

Мэдээний Дэлгэрэнгүй

2025-03-21 17:03:45
Мэдээ оруулсан хэрэглэгчийн мэдээлэл
24 санал
СУРАГЧДАД МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ ӨДӨРЛӨГ 2025.03.21

#ЕБС_суралцагчдад_мэргэжлийн_чиг баримжаа олгох өдөрлөгийг өдөр бүр нээлттэй зохион байгуулж байна.

Техник Технологийн Политехник КоллежТехник Технологийн Дээд Сургууль - IET жил бүр уламжлал болгон ЕБС-ийн суралцагчдад ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох өдөрлөгийг жил бүр нээлттэйгээр зохион байгуулдаг.

Өнөөдөр нийслэлийн Эрдмийн ундраа цогцолбор ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, танилцуулга, зөвлөх үйлчилгээг зохион байгууллаа.

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээ нь Сургууль сургалтын орчинтой танилцах, Мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөн туслах үйлчилгээ, Мэргэжлийн багш нартай ярилцаж мэргэжлийн чиг баримжаа авах, Суралцагч оюутнуудтай уулзах уулзалт, Аж ахуй нэгжтэй уулзах ирээдүйн ажлын байрны талаар зөвлөгөө мэдээлэл авах зэрэг олон талыг хамарсан хөтөлбөрөөр зохион байгуулагддагаараа онцлогтой.

ЕБС-ийн сурагчид энэхүү үйлчилгээг авснаар дараах ач холбогдолтой.

  • Мэргэжлийн зөв сонголт хийх боломж нэмэгдэнэ.
  • Сурагчид өөрийн сонирхол, зан төлөв, чадвар, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан ирээдүйн мэргэжлээ сонгох мэдлэг, мэдээлэлтэй болно.
  • ”Дараа нь харамсах” байдал багасч, сургууль төгсөөд шууд ажиллах, эсвэл үр дүнтэйгээр цааш суралцах боломж бүрдэнэ
  • Суралцах идэвх, зорилго нэмэгдэнэ.
  • Ирээдүйн зорилгоо тодорхой болгосон сурагч хичээлдээ илүү идэвхтэй болж, ирээдүйд хэрэг болох чадваруудыг төлөвшүүлэхэд анхаарах хандлагатай болно.
  • Хичээлдээ дуртай, сонирхолтой болох нь суралцах үйл явцын бүтээмжийг дээшлүүлнэ.
  • Ажил хөдөлмөрийн талаарх ойлголт сайжирна.
  • Зөвлөгөөнд хамрагдсан сурагчид хөдөлмөрийн зах зээл, ажил мэргэжлийн олон сонголтын талаар бодитой ойлголттой болно
  • Шинэ зуунд эрэлттэй байгаа мэргэжлүүдийн талаар мэдээлэл авч, түүнд тохирсон ур чадвар хөгжүүлэх боломж бүрдэнэ.
  • Хувь хүний хөгжлийг дэмжинэ.
  • Өөрийгөө танин мэдэх, сонирхлоо тодорхойлох, мэргэжил сонгоход хэрэгтэй шийдвэр гаргах чадвар эзэмшинэ.
  • Харилцааны ур чадвар, багаар ажиллах чадвар зэрэг хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай чадварууд хөгжих боломжтой.
  • Ажилгүйдэл, мэргэжлээ буруу сонгох эрсдэлийг бууруулна.
  • Мэргэжлээ буруу сонгосноос болж сургууль завсардаж, дахин мэргэжил эзэмших шаардлага гарах, улмаар ажилгүй болох эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.
  • Монгол Улсад ажилгүйдлийн түвшинг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ.

Сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг зөв чиглүүлэхэд дэмжлэг үзүүлэх сургууль бидэнтэй холбогдоорой. 

Ирээдүйн ажил, мэргэжлээ тодорхойлсон суралцагч нартаа амжилт хүсье. хүрэлцэн ирсэнд баярлалаа. @topfansТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульNews_IETБоловсролын ерөнхий газарIET Green TVETEco-Schools MongoliaБоловсролын яамGIZ MongoliaМУБИС-Багш, Насан Туршийн БоловсролБаянгол Дүүрэг Тавдугаар Хороо

           

Мэдээний сангаас хайх ...

Мэдээний төрөл

ВИДЕО МЭДЭЭ

Бүх нийтлэл
Admin Panel - How To Started the Dashboard Tutorial
We’ve been focused on making a the from also not been afraid to and step away been focused create eye
Jane Miller on Mar 21 2021
Admin Panel - How To Started the Dashboard Tutorial
We’ve been focused on making a the from also not been afraid to and step away been focused create eye
Jane Miller on Mar 21 2021
Admin Panel - How To Started the Dashboard Tutorial
We’ve been focused on making a the from also not been afraid to and step away been focused create eye
Jane Miller on Mar 21 2021

ОНЦЛОХ МЭДЭЭ

Бүх нийтлэл
II УЛИРЛЫН ХИЧЭЭЛ 2026.1.26-НД ЭХЭЛНЭ 2026.01.06
Техник Технологийн Политехник Коллежийн 2025–2026 оны хичээлийн жилийн II улирлын хичээл 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхэлнэ. XII,...
2026-01-06 16:01:29 Дэлгэрэнгүй
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ 2025.12.31
Угтах ондоо бүтээлээр арвин Урам тэтгэсэн амжилтаар баян Гэгээн гэрлээр гэр тань гийж Гэрэлт оюунаар ухаан тань тэлж Шинэ оноо...
2025-12-31 15:12:40 Дэлгэрэнгүй
БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ 2025.12.29
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн түүхэн өдрийн баярын мэнд дэвшүүлье! Техник Технологийн Их Сургууль - IET Техник...
2025-12-29 16:12:31 Дэлгэрэнгүй