Logo Logo Техник Технологийн
Политехник Коллеж

Мэдээний Дэлгэрэнгүй

2025-03-24 09:03:12
Мэдээ оруулсан хэрэглэгчийн мэдээлэл
24 санал
БАГШ НАРЫН БАГ БНХАУ -ЫН ӨМӨЗО -НД ТУРШЛАГА СУДАЛНА 2025.03.21

Техник Технологийн Политехник КоллежТехник Технологийн Дээд Сургууль - IETийн хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэлийн хүрээнд багш, ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих, сургалтын хөтөлбөрийг олон улсын стандарттай нийцүүлэх ажлын хүрээнд тус сургуулийн 14 багш  БНХАУ, ӨМӨЗО-ны сайн түнш сургалтын байгууллагын урилгаар туршлага судлах томилолтоор ажиллах юм.

Томилолтоор ажиллах бүрэлдэхүүнд шилдэг арга зүйч багш, ирээдүйд ихээхэн эрэлттэй мэргэжлийн чиглэл Дрон болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн (UAV) мэргэшсэн техникч бэлтгэх хөтөлбөр, Барилгын мэдээллийн загварчлал (BIM) хөтөлбөрийг тус тус судлах багш нар багтана. Багш нар:

  • Олон улсын шилдэг туршлагыг судлах, шинэ, шинэлэг боловсролын арга барил, технологи, сургалтын орчныг шууд туршиж үзэх, судлах;
  • Олон улсын түвшинд хэрэгжиж байгаа сургалтын загвар, кейсүүдийг судалж, тэдгээрийг өөрсдийн сургалтын үйл ажиллагаанд уялдуулах;
  • Тус улсын багш, судлаач, боловсролын байгууллагуудтай харилцаа холбоо үүсгэх, хамтын судалгаа, төсөл эхлүүлэх боломжийг судлах;
  • Хөтөлбөр боловсруулахад шаардлагатай хөтөлбөрийн боловсруулалт, сургалт явуулах орчин, арга барилыг хуваалцаж, шинэ санаа, шийдэл, технологийг суралцаж, туршлага солилцох;
  • Шинээр нээх сургалтын хөтөлбөр, арга зүйг хэрэгжүүлэхэд туршлага судлаж, урам зориг авах зэргээр үр өгөөжтэй ажиллахаар төлөвлөлт хийлээ.

Багш нартаа амжилт хүсье. Арвин их туршлага хуримтлуулаад ирээрэй. Жич: Шинээр нээх хөтөлбөрийн судалгааг сонирхуулья.

Дроны техникч хөтөлбөр нээх ач холбогдол, эрэлт хэрэгцээ:

Ач холбогдол:

  • Нисэхийн салбарын өсөлт: хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгаа тул мэргэшсэн техникчдийн хэрэгцээ ихэсч байна.
  • Аюулгүй байдал ба засвар үйлчилгээ: Дронуудыг баталгаатай, аюулгүй ашиглах, засварлах, програмчлах чадвартай мэргэжилтнүүд шаардлагатай.
  • Олон салбарт хэрэглээ нэмэгдэж байна: Хөдөө аж ахуй, барилга, аюулгүй байдал, хүргэлт, байгаль орчны судалгаа, кино зураг авалт зэрэг салбаруудад дрон ашиглах нь түгээмэл болсон.
  • Шинэ ажлын байр бий болгох: Дэлхий дахинд дронтой холбоотой инженер, техникч, операторын ажлын байр эрчимтэй нэмэгдэж байгаа тул энэ чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх хэрэгцээ өндөр байдаг.

Эрэлт хэрэгцээ:

  • Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн технологийн өсөлт: 2030 он гэхэд дэлхийн дрон зах зээл эрс өсөх төлөвтэй байна.
  • Нисэхийн зохицуулалт, стандартууд хөгжиж байна: Улс орнууд нисгэгчгүй төхөөрөмжийн ашиглалтыг хуульчлан зохицуулж байгаа тул мэргэшсэн техникчид хэрэгтэй.
  • Аж үйлдвэрийн хэрэглээ: Томоохон компаниуд, ялангуяа ложистик, хяналт шалгалт, дэд бүтцийн салбарт дрон ашиглах нь өссөөр байна.

 

Барилгын мэдээллийн загварчлал (BIM) хөтөлбөр нээх ач холбогдол, эрэлт хэрэгцээ

Ач холбогдол:

  • Барилгын салбарын дижитал шилжилт: BIM (Building Information Modeling) нь орчин үеийн барилга, дэд бүтцийн төслүүдийг үр ашигтай, ухаалаг төлөвлөх, удирдахад зайлшгүй хэрэгтэй болсон.
  • Төсөл удирдлагын чанарыг сайжруулах: BIM ашигласнаар барилгын зураг төсөл, материалын тооцоо, инженерийн шийдлүүдийг илүү оновчтой боловсруулах боломжтой.
  • Ажиллах хүчний эрэлт: Барилгын инженер, архитектур, хот төлөвлөлтийн чиглэлээр BIM-ийн мэргэжилтэй боловсон хүчин эрэлттэй байна.
  • Зардал хэмнэх, бүтээмж нэмэгдүүлэх: BIM ашигласнаар барилгын алдаа багасч, бүтээн байгуулалтын хугацаа богиносдог.

Эрэлт хэрэгцээ:

  • Олон улсын барилгын салбарын стандарт боллоо: АНУ, Европ, Азийн орнуудад BIM технологийг барилгын салбарт албан ёсны стандарт болгон нэвтрүүлж байна.
  • Байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмждэг: BIM нь барилгын эрчим хүчний хэрэглээг тооцох, хог хаягдлыг бууруулах, ногоон байгууламж төлөвлөхөд тусалдаг.
  • Боловсрол, мэргэшлийн хэрэгцээ: Олон улсад BIM инженер, загвар зохион бүтээгч, төсөл хариуцсан менежерүүдийн эрэлт өндөр.

 

Дүгнэлт:

Нисэх тээврийн механик (Дроны техникч) хөтөлбөр болон BIM хөтөлбөр нь хоёулаа өндөр эрэлттэй, ирээдүйтэй юм. Эдгээр хөтөлбөрийг шинээр нээх нь:

  • Шинэ ажлын байр бий болгох
  • Орчин үеийн технологид суурилсан мэргэжилтэн бэлтгэх
  • Улсын хөгжлийг дэмжих
  • Олон улсын түвшний өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх зэрэг олон давуу талтай.

Иймд эдгээр хөтөлбөрийг боловсруулж, нээж хэрэгжүүлэх нь Монгол Улсын боловсрол, эдийн засаг, технологийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах боломжтой гэж дүгнэж байна.

@topfansТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульNews_IETIET Green TVETEco-Schools MongoliaGIZ MongoliaTranswest MongoliaМБС Түншлэл - VET PartnershipColombo Plan Staff College for Technician Education (CPSC)

   

 

ВИДЕО МЭДЭЭ

Бүх нийтлэл
Admin Panel - How To Started the Dashboard Tutorial
We’ve been focused on making a the from also not been afraid to and step away been focused create eye
Jane Miller on Mar 21 2021
Admin Panel - How To Started the Dashboard Tutorial
We’ve been focused on making a the from also not been afraid to and step away been focused create eye
Jane Miller on Mar 21 2021
Admin Panel - How To Started the Dashboard Tutorial
We’ve been focused on making a the from also not been afraid to and step away been focused create eye
Jane Miller on Mar 21 2021

ОНЦЛОХ МЭДЭЭ

Бүх нийтлэл
ЗОЧНЫ ЯРИЛЦЛАГА - ДРОН СОНИРХОГЧ НАРТ 2024.04.05
Техник Технологийн Политехник КоллежТехник Технологийн Дээд Сургууль - IETийн бодлого, тэргүүлэх чиглэлийн хүрээнд ирэх хичээлийн жил Нисгэгчгүй механик дроны хөтөлбөрийг...
2025-04-11 13:04:15 Дэлгэрэнгүй
ЯПОНД БАРИЛГЫН САЛБАРТ АЖИЛЛАХ БОЛОМЖ 2024.04.03
Японд барилгын салбарт ажиллах боломж-2 дахь уулзалт зарлагдлаа. Японы албан ёсны байгууллага болох ЯПОНЫ БАРИЛГЫН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН Холбооноос Японд...
2025-04-07 10:04:37 Дэлгэрэнгүй
ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО 2025.03.14
Техник Технологийн Политехник Коллежийн Мэргэжлийн боловсролын сургалтын оюутны дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Волейболын аварга шалгаруулах тэмцээн 2025.03.22,23-ны...
2025-03-17 09:03:22 Дэлгэрэнгүй