#ЕБС_суралцагчдад_мэргэжлийн_чиг баримжаа олгох өдөрлөг амжилттай зохион байгуулагдан үргэлжилсээр байна.
Техник Технологийн Политехник КоллежТехник Технологийн Дээд Сургууль - IET жил бүр уламжлал болгон ЕБС-ийн суралцагчдад зориулж ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох өдөрлөгийг нээлттэйгээр зохион байгуулдаг билээ.
Өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын 81-р сургуулийн 9 болон 12 анги төгсөх суралцагчид тус сургуулийн сургалтын онцлог, сургалтын орчинтой танилцаж ажил мэргэжлийн чиг баримжааг олж авлаа.
Тус үйл ажиллагааны хүрээнд мэргэжлийн багш нартай уулзаж мэргэжлийн хөтөлбөрүүдийн онцлог давуу тал, суралцах орчин нөхцөлтэй биеэр танилцаж, төгсөөд ямар ажлын байр хүлээж байгаа болон ямар, ямар боломжууд хүлээж байгаа талаар мэдээлэл авч нэг өдрийг үр дүнтэй өнгөрүүллээ.
ЕБС-ийн сурагчид энэхүү ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээг авснаар дараах ач холбогдолтой.
Сурагчдадаа ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөв чиглүүлэхэд дэмжлэг үзүүлэх сургууль багш нар бидэнтэй холбогдоорой. Бид хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно. Монгол улсын гэрэлт ирээдүй болсон сурагчдадаа хүрэлцэн ирсэнд баярлалаа.
Сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Түүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульNews_IETIET Green TVETБоловсролын ерөнхий газарEco-Schools MongoliaБоловсролын яамБоловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлХөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сургалт, Үнэлгээ, Судалгааны ИнститутTranswest MongoliaМБС Түншлэл - VET PartnershipColombo Plan Staff College for Technician Education (CPSC)IEDC - Pearson partner MongoliaБаянгол Дүүрэг Тавдугаар Хороо