Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг 4 төрөлт спортын их наадам энэ жил ХОВД аймагт ХОВД ХӨГЖИЛ ПК дэмжиж Боловсролын ерөнхий газартай хамтран амжилттай явууллаа.
Энэхүү тэмцээнд Ц.Баярмаа захиралтай Техник Технологийн Политехник Коллежийн баг тамирчид волейболын төрлөөр мөнгөн медаль, сагсны төрлөөр эмэгтэй баг мөнгөн медаль, эрэгтэй баг алтан медаль, сургуулийн багаараа дэд байранд шалгарсан амжилт үзүүллээ.
Гайхам амжилт үүгээр дууссангүй.
Волейболын төрөлд автозамын багш Ц.Мөнхжаргал шилдэг холбогч, сагсан бөмбөгийн төрлөөр биеийн тамирын багш Ш.Тэмүүлэн шилдэг тоглогч болж аваргын цомоо гардан авлаа.
Аваргууддаа шилдэгүүддээ гайхалтай тамирчдадаа дэмжсэн дэмжигч, зурагчин, лайвчин, шим тэжээлтэй хоолоор дайлж явсан тогоочдоо, жолоочдоо бүгдэд халуун баяр хүргэе. Энэ бүхэн та нарын минь амжилт юм шүү. Тамирчны алдар хямдхан олдоогүй.
Сайхан зохион байгуулсан Д.Баярмаа захиралтай ХОВД ХӨГЖИЛ ПК-ийн хамт олонд баярлалаа. Багт баяр хүргэе.
Видео мэдээ:
https://youtu.be/SJ6NDHZbXLk
Техник Технологийн Дээд Сургууль - IETТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургууль@topfansNews_IETIET Green TVETEco-Schools MongoliaБоловсролын яамБаянгол дүүргийн Насан Туршийн Суралцахуйн ТөвБоловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлГэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамХөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сургалт, Үнэлгээ, Судалгааны ИнститутМБС Түншлэл - VET PartnershipTranswest MongoliaColombo Plan Staff College for Technician Education (CPSC)Математик-Улсын төрөлжсөн олимпиад ТТПКIEDC - Pearson partner MongoliaБаянгол Дүүрэг Тавдугаар ХорооIET Volleyball Team