Техник Технологийн Дээд Сургууль - IET болон Техник Технологийн Политехник Коллеж хамтран уламжлал болгон зохион байгуулдаг мэргэжлийн чиг баримжаа олгох өдөрлөг маань энэ жил ч сурагчдын идэвх, урам зоригоор дүүрэн амжилттай болж өндөрлөлөө.
Нийслэлийн 20 гаруй ерөнхий боловсролын сургуулиас 1000 гаруй сурагч хүрэлцэн ирж, өөрийн ирээдүйд сонгох мэргэжлийн талаар бодит мэдээлэл авч, дадлага туршлага хуримтлуулан оролцлоо.
Өдөрлөгийн үеэр 17 мэргэжлийн чиглэлээр 14 өртөө ажиллаж, сурагчид тухайн мэргэжлийн даалгавар гүйцэтгэн, онцлогийг нь мэдэрч, багш мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, асуух зүйлээ чөлөөтэй асуун өдөрлөг маш үр дүнтэй болж өндөрлөлөө.
Open Mic хэсэг бол хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг байж Дуу, бүжиг, хөгжим гээд тайз дүүрэн авьяас, энерги, урам зориг мэдрэгдэж байлаа.
Өдөрлөгийн турш:
Бидэнтэй хамт байж, идэвхтэй оролцсон бүх сурагчид, тэдний эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье!
Ирээдүйд ямар мэргэжил сонгох вэ гэж эргэлзэж байна уу?
Манай сургуулийн үүд хаалга танд үргэлж нээлттэй байх болно.
Техник Технологийн Дээд Сургууль - IETТехник Технологийн Политехник КоллежТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульNews_IETIET Green TVETEco-Schools Mongolia@topfans@followers\