“МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН НОГООН УР ЧАДВАР БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” ОЛОН УЛСЫН ФОРУМЫГ ТАНХИМ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛНА. 2025.05.21-ний өдрийн 8:30 цагаас эхэлнэ.
Сургалтад цахимаар оролцох бол дараах QR уншуулан оролцоорой.
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалт (TVET) нь хөдөлмөрийн зах зээл, аж үйлдвэрийн хөгжил, тогтвортой хөгжилд чиглэсэн хүний нөөцийг бэлтгэх чухал гүүр болж байна.
XXI зууны уур амьсгалын өөрчлөлт, ногоон шилжилт, дижитал хувьсгал, үйлдвэрлэлийн автоматжуулалт зэрэг глобал өөрчлөлтүүд нь мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын агуулга, арга зүй, үнэлгээ, бодлого, хамтын ажиллагаанд суурь өөрчлөлт авчирч байгаа билээ.
Энэхүү форум нь мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын шинэчлэлийг нээж, техник технологийн өөрчлөлт, дижитал ба ногоон ур чадвар, уур амьсгалын өөрчлөлт тогтвортой хөгжлийн асуудлыг олон улсын туршлага, нотолгоонд суурилсан судалгааны үр дүнтэй холбон хэлэлцэх, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, багш, салбарын мэргэжилтнүүдийн нээлттэй, олон талт хамтын талбар болж буйгаараа онцлог юм.
Форум 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Holiday Inn зочид буудлын хурлын танхимд болно. Техник Технологийн Политехник КоллежТехник Технологийн Дээд Сургууль - IETТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульNews_IETБоловсролын ерөнхий газарБоловсролын яамUNESCO-UNEVOC International Centre for TVETGIZ Mongolia