Багшаараа бахархаж байна. Гайхалтай.
Дэлхийн Мастеруудын их наадам 1985 оноос хойш дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг ба энэ жил анх удаа 10-р наадмаа Ази тивд амжилттай явууллаа.
Тус тэмцээнд 108 орны 25,049 тамирчин спортын 35 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна. Монгол Улсаа төлөөлөн оролцсон Техник Технологийн Политехник Коллеж-ийн багш, N.E.W.S багийн тамирчин, дасгалжуулагч Д.Цэрэндулам 5x5 сагсан бөмбөгийн 45+ насны ангилалд гайхалтай тоглож алтан медаль хүртлээ!
Халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд өндрөөс өндөр амжилт хүсье!
Техник Технологийн Политехник КоллежТехник Технологийн Дээд Сургууль - IETТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульNews_IETIET Green TVETEco-Schools MongoliaБоловсролын ерөнхий газарБоловсролын яам@followers@topfans