Logo Logo Техник Технологийн
Политехник Коллеж

Хөтөлбөрийн хороо

ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ ЗОРИЛГО

Сургалтын нийтлэг шаардлагын хүрээнд нийгэм, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан боловсролын зэрэг олгох мэргэжлийн болон иргэний боловсролтой мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оршино.

ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ БАРИМТЛАХ ЗАРЧИМ

Хөтөлбөрийн хороо нь үйл ажиллагаандаа шинжлэх ухаанчаар хандах, бие даасан, эрдмийн эрх чөлөөг эрхэмлэх, ёс зүйтэй, хууль, дүрэм журмаа мөрдөх, нийгмийн хариуцлагатай байх, ил тод байх, тайлагнах гэсэн зарчмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана.

ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭХ ҮР ДҮН

Хөтөлбөрийн хороо нь суралцагчдад техник мэргэжлийн боловсрол, дипломын дээд боловсрол олгох шаталсан хөтөлбөрийн бодлого боловсруулах, сургалтын хөтөлбөрийн дотоод үнэлгээ хийх, сайжруулах, сургалтын багц цагийг дүйцүүлэх, шилжүүлэх арагчлалыг тогтоож дагнасан, шаталсан, салбар дундын хөтөлбөрүүдийг шинээр болон шинэчлэн боловсруулах, хэрэгжүүлэхтэй холбогдох шийдвэр гаргана.

ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ БҮТЭЦ

Хөтөлбөрийн хороо нь хөтөлбөрийн ерөнхий хороо, хөтөлбөрийн дэд хороо (тэнхим, төвийн шаталсан хөтөлбөрийн хороо), салбар дундын хөтөлбөрийн хороо гэсэн бүтэцтэй ажиллана.

ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮН БА УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Бүтэц зохион байгуулалт