Түүхэн замнал

2014     он      

– Баянгол дүүргийн “Шилдэг татвар төлөгч байгууллага”-аар шалгарав.

– ТТДС-ийн дэргэдэх Технологийн ахлах сургуулийг шинээр байгуулж сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг 2013.12.26-нд авч 2014-2015 оны хичээлийн жилд сургалтыг эхлүүлэв.

– Дээд боловсролын өдрийн ангид “Цахилгаан хангамж”, “Авто машины ашиглалт, авто аж ахуй” мэргэжлүүдийг шинээр нээв.

– Дээд боловсролд анх удаа эчнээ сургалтыг шинээр эрхлэн “Барилгын инженер”, “Хүрээлэн буй орчны инженер” хөтөлбөрт элсэлт авлаа.

– Барилга угсралтын мужааны техникч мэргэжлийг 2014-2015 оны хичээлийн жилд нээв.

– Олон улсад нэр хүндтэй Форбес сэтгүүлийн Монгол дахь салбарын явуулсан судалгаагаар тус сургууль нийт 85 их дээд сургууль коллежуудаас 10 дугаар байрт, техникийн чиглэлийн сургуулиудаас 2 дугаар байрт тус тус шалгарав.

– Дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг ханган биелүүлж 2 дахь шатанд “Магадлан итгэмжлэгдсэн”. /БМИҮЗ/

– Санхүүгийн тайланд олон улсын аудитын байгууллага BDO Co., LTD үнэлгээ хийж олон улсын стандартад нийцсэнийг баталгаажуулав.

2015 он – “ДЭЛХИЙН УР ЧАДВАР-2015” тэмцээнд тус сургуулийн төгсөгчид гагнуур, мужаан, тогооч 3 мэргэжлээр эх орноо төлөөлөн амжилттай оролцож мужаан мэргэжлийн Д.Нармандах үндэсний шилдгээр шалгарав.

– Баянгол дүүргийн 2015 оны “Шилдэг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-өөр өргөмжлөгдөв.

– Баянгол дүүргээс оны шилдэг шимтгэл төлөгч 50 ажил олгогчоор шалгарав.

2016 он – Дээд боловсролд Барилгын инженер хөтөлбөрөөр Магистрын сургалтын тусгай зөвшөөрлийг авч элсэлт авлаа.

– Техникийн боловсролд ТТДС, БНСУ-ын ДУН-И Технологийн дээд сургуультай хамтарсан хос дипломын хөтөлбөрөөр Автомашины механик мэргэжлээр 35 оюутан амжилттай төгслөө

2017 он – ТТДС-ийн бүтэц, хувь нийлүүлэгчид өөрчлөгдөж ТТДС-ийн харьяа  3 сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэв. /Техник технологийн дээд сургууль, Техник технологийн политехник коллеж, Монгол Коосэн технологийн коллеж/

– ТТДС нь Монгол улсын Засгийн газар, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамнаас  “ШИЛДЭГ АЖИЛ ОЛГОГЧ” 150 байгууллагын нэгээр шалгарсан.

– Тус сургууль Монголын их дээд сургуулиудын консорциумын гишүүнээр элсэв.

– Тус сургууль Монголын номын сангуудын консорциумын гишүүнээр элсэв.

– Барилгын инженер бакалаврын эчнээ хөтөлбөрийн анхны 39 төгсөгч төгсөв.

– ТТДС-ийн  Ахисан түвшний сургалт судалгааны лаборатори “Барилгын материал судлалын лабораторийн нээлт” болов.

– Барилгын мужааны чадамжийн төвийн нээлт болов. /2017.05.31/

– ОХУ-ын Буриад улсын Ойн аж үйлдвэрийн коллежтой хамтарсан олон улсын “Ур чадварын уралдаан-2017” амжилттай зохион байгуулав.

– Тус сургуулийн доктор, профессор Э.Намсрай “Монгол улсын гавьяат багш” цол хүртлээ.

– Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулсан “Монгол ур чадвар” тэмцээнд шат дараалан шалгарч улмаар 2017.10 сард АНЭУ-ын Абу Даби хотод зохиогдсон “ДЭЛХИЙН УР ЧАДВАР-2017” тэмцээнд тус сургуулийн төгсөгч Н.Эрдэнэмөнх мужаан мэргэжлээр, Ж.Жанлав-Ойдов гагнуур мэргэжлээр эх орноо төлөөлөн амжилттай оролцож гагнуур мэргэжлээр Ж.Жанлав-Ойдов тусгай байр болон Үндэсний шилдгээр шалгарсан.

– Ж.Жанлав-Ойдов нь Нийслэлийн “2017 оны шилдэг бүтээлч хүүхэд”, Монгол Улсын “2017 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХЭД”-ээр шалгарч Монгол Улсын Ерөнхий Сайдын цом, өргөмжлөлөөр шагнагдлаа.

– ТТДС нь БНСУ-ын “Бүтээлч хоолны сургууль”-тай хамтарч “Сургалт судалгааны төв” нээв.

2018 он – “Барилгын инженер”, “Авто зам, авто замын барилга” хөтөлбөрийн магистрын анхны 32 төгсөгч төгсөв.

– Тус сургуулийн захирал Б.Ганбат БНСУ-ын “Бүтээлч хоолны дээд сургууль”-ийн “Хүндэт профессор” цол хүртлээ.

– Тус сургуулийн Хүрээлэн буй орчны инженерчлэл эчнээ хөтөлбөрийн анхны 17 инженер төгсөв.

– Барилга, замын материалын ахисан түвшний сургалт, судалгааны лабораторийг Монгол улсын  стандарт хэмжил зүйн төвийн “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн дотоод аудитын шаардлага” MNS ISO/IEC 17025:2007” дагуу 2 жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлэв.

– ЕБС-ийн суралцагчдын дунд Техник Технологийн Дээд Сургуулийн нэрэмжит анхдугаар “Гүүр” олимпиадыг санаачлан зохион байгуулав.

– Монгол ур чадвар 2018 уралдаанд “Мужаан” мэргэжлээр 2019 онд ОХУ-ын Казань хотод зохион байгуулагдах “Дэлхийн ур чадвар-2019” тэмцээнд оролцохоор шалгарсан. /МУЖААН 1-р байр А.Алтансүх, 2-р байр Н.Батбуян/

“Автомашины механикч”, “Гагнуурчин” мэргэжлээр ОХУ-ын Буриад улсын Ойн аж үйлдвэрийн коллежтой хамтарсан олон улсын “Ур чадварын уралдаан-2018”-ыг 5 дахь жилдээ зохион байгуулав.

2019 он – Харьяа сургууль Техник технологийн политехник коллеж Ази, Номхон далайн бүсийн орнуудын Техникийн боловсрол, мэргэжлийн сургалтын байгууллагуудын магадлан итгэмжлэл батламжлалын комисс /APACC/-ийн “АЛТАН ӨРГӨМЖЛӨЛ”-ийн зэрэглэлд Монгол улсаас анх удаа ОЛОН УЛСАД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН.

– ОХУ-ын Казань хотод зохион байгуулагдсан “Дэлхийн ур чадвар-2019” тэмцээнд мужааны төрөлд Н.Батбуян Монгол улсаа төлөөлөн оролцсон.

– “Дижитал багш” үзэл баримтлалыг нэвтрүүлэх ажлын хүрээнд “Гэрлэн самбар технологи”-ийг туршин хэрэгжүүлж эхлэв.

2020 он

– Барилга, замын материал судлалын лаборатори нь MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагыг хангаж хоёр дахь удаагаа итгэмжлүүлсэн. /2020-2024 он/

– APACC-ийн магадлан итгэмжлэлийн өргөмжлөл сунгасан.

– Дээд боловсролын сургалтад CDIO хөтөлбөрт тулгуурласан сургалтын үйл ажиллагааг зохицуулах 12 стандартыг өөрийн сургуулийн онцлогт тохируулан боловсруулж хэрэгжүүлсэн үр дүнгээр 2020 онд “CDIO гишүүн сургууль” болсон.

– Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулсан “Монгол ур чадвар-2020” тэмцээн үндэсний хэмжээнд 7 төрлөөр зохион байгуулагдсанаас ТТПК нь 5 төрлөөр оролцож мужаан, тогооч, гагнуур 3 төрөлд тэргүүн байрт шалгарсан.

01 сараас Эрдэм шинжилгээ, судалгаа, Туршилт боловсруулалт, бүтээгдэхүүн бий болгох зорилгоор “Инновацийн төв” байгуулагдсан.

– “Тогтвортой хөгжилд хөтлөх дээд боловсрол“ CDIO 2020 Азийн бүсийн хурлыг ТТДС хамтран зохион байгуулав.

– ТТДС-ийн нэрэмжит “Гоймон гүүр” улсын олимпиадыг цахимаар зохион байгуулсан.

– Covid-19 цар тахлын улмаас улсын хэмжээнд бэлэн байдлын зэрэгт шилжиж хичээл сургалтын үйл ажиллагаа цахим хэлбэрт бүрэн шилжсэн.

– “Барилгын инженер” хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн хөндлөнгийн үнэлгээ хийгдлээ.

МКТК-ийн төгсөгчдийн 38% нь Япон улсад ажиллаж байна.

Facebook